СЭЗИС - Бүтээлийн сан

Өрийн своп хэрэгслийг ашиглан ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Базарсад, Мөнхзул
dc.date.accessioned 2024-01-19T07:03:07Z
dc.date.available 2024-01-19T07:03:07Z
dc.date.issued 2024-01-19
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3605
dc.description.abstract Уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар бидний амьдралд бодитой аюул заналхийлж байна. Иймд олон улсын түвшинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн ногоон санхүүжилтийн эх үүсвэр хурдацтай нэмэгдэж байгаа ба улс орнууд санхүүгийн боломжит бүхий арга хэрэгслийг ашиглан ногоон эх үүсвэр бий болгохоор эрмэлзэх болжээ. Энэ хүрээнд дэлхийн зарим улс орнууд өрийн своп хэлцлийг ашиглан ногоон санхүүжилт босгож байна. Монгол улсын хувьд гадаад өрийн хэмжээ харьцангуй өндөр, уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа тул өрийн своп хэрэгслээр бусад улсын жишгийн дагуу ногоон эх үүсвэр бий болгох боломжийг эрэлхийлэн энэхүү кейс судалгааны аргачлал ашиглан энэхүү ажлыг гүйцэтгэв. Дэлхий дахинд өрийн своп хэрэгслийг ашиглан ногоон эх үүсвэр босгосон 200 гаруй хэлцлийн жишээ, түүн дотроо нарийвчлан судалсан 5 орны кейсийг Монгол улстай харьцуулан шинжлэхэд Монгол улс өрийн своп хэлцэл байгуулах замаар ногоон төсөл, арга хэмжээнд чиглэсэн санхүүжилт босгох боломжтой гэдэг нь харагдлаа. Өрийн своп хэлцлийг амжилттай байгуулсан улс онуудын туршлага, Монгол улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр төлөвлөсөн арга хэмжээний мэдээллээс үзвэл хөдөө аж ахуйн салбараас ялгаруулж буй хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний салбарт ногоон технологи нэвтрүүлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэх төслүүдэд өрийн своп хэлцлээс бий болсон эх үүсвэрийг ашиглах чиглэлээр боломжит талуудад хандсан тохиолдолд хэлцэл амжилттай болох боломжтой гэж харагдаж байна. Судалгааны үр дүнд Монгол улс БНХАУ-тай хоёр талт өрийн своп хэлцэл байгуулах, Парисын Клубын гишүүн улс орнуудтай олон талт өрийн своп хэлцэл байгуулах боломжтой гэж үзлээ. Судалгааны ажлаас өрийн своп хэлцэл байгуулахад дунджаар 1-2 жил буюу харьцангуй их хугацаа шаарддаг нь харагдсан тул судалгааны цаашдын орон зай нь Монгол улсын хувьд өрийн своп хэлцэл байгуулах боломжит байдлын судалгааг яаралтай нарийвчлан гүйцэтгэх нь зүйтэй гэж үзэж байна. en_US
dc.subject Өрийн своп хэлцэл, уур амьсгалын өөрчлөлт, ногоон санхүүжилт, ногоон санхүү, тогтвортой хөгжил en_US
dc.title Өрийн своп хэрэгслийг ашиглан ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах