СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол улсын зээлийн батлан даалтын тогтолцооны үр нөлөөг ахиулах боломжийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дагиймаа, Түвшинжаргал
dc.contributor.author Доржпалам, Дорждэрэм
dc.date.accessioned 2024-01-18T06:29:24Z
dc.date.available 2024-01-18T06:29:24Z
dc.date.issued 2024-01-18
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3595
dc.description.abstract Өндөр хөгжсөн болон хөгжиж буй бүхий л улс орнуудын хувьд жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнест зориулсан санхүүгийн үйлчилгээний хүртээмж нь эдийн засаг, нийгмийн хөгжлийнх нь томоохон асуудал болжээ. Энэхүү судалгааны ажлаар монгол улсын жижиг, дунд үйлдвэрийн салбарын санхүүжилтийн орчныг сайжруулах, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зээлийн батлан даалтын тогтолцооны гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломжийг олон улс, хөгжингүй орнуудтай харьцуулан судлалаа. Энэ хүрээнд ЖДҮ-ийн санхүүжилтэд тулгардаг саад бэрхшээлүүдийг тодорхойлж, тэдгээрийн шийдвэрлэх санхүүжилтийн арга хэрэгслүүд, өргөн ашиглагддаг загваруудыг шинжлэв. Судалгааны үр дүнд манай улсын ЖДҮ эрхлэгчид голчлон арилжааны банкны үйлчилгээг ашиглан санхүүжилтийн асуудлаа шийддэг бөгөөд бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд бизнесийн орчин тэр дундаа санхүүжилтийн асуудал хамгийн их бэрхшээл болж байна. Тодруулбал барьцаа хөрөнгийн дутмаг байдал, санхүүгийн үйлчилгээний өндөр хүү зэрэг нь хамгийн том бэрхшээл байна. Уг бэрхшээлийг шийдэхэд хөгжингүй болон хөгжиж буй орны шалгарсан туршлага нь зээлийн батлан даалтын тогтолцоо байна. Гэвч зээлийн батлан даалтын тогтолцоо нь манай улсад хожуу нэвтэрсэн буюу бойжилтын үедээ явж байгаа бөгөөд ЖДҮ салбарт үзүүлсэн нөлөө, гүйцэтгэж буй үүрэг хангалтгүй байна. ЖДҮ-ийн өсөлтийг нэмэгдүүлэхэд бизнес, санхүүгийн таатай орчин нь суурь нөхцөл болдог бөгөөд ЖДҮ-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зээлийн батлан даалтын одоогийн тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Тухайлбал, зээлийн давхар батлан даалтыг нэвтрүүлэх, зээлийн батлан даалтын үйлчилгээ, өмчлөлийг төрөлжүүлэх, зээлийн батлан даалтын харьцааг зарим салбаруудад өсгөх нь зүйтэй. en_US
dc.subject Жижиг, дунд үйлдвэр en_US
dc.subject Зээлийн батлан даалтын сан en_US
dc.subject Барьцаа хөрөнгө en_US
dc.subject Зээлийн батлан даалтын харьцаа en_US
dc.title Монгол улсын зээлийн батлан даалтын тогтолцооны үр нөлөөг ахиулах боломжийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах