Хураангуй:
Групп компаниудын хувьд СТОУС 16-ын ач холбогдол нь СТОУС 16-ын хэрэгжилт нь
олон төрлийн, өргөн хүрээтэй түрээсийн багц бүхий компаниудад гүн гүнзгий нөлөө
үзүүлдэг. Групп компаниуд ихэвчлэн янз бүрийн аж ахуйн нэгж, салбар, газарзүйн
чиглэлээр түрээсийн гэрээ байгуулдаг. СТОУС 16-ын хэрэгжилт нь хөшүүргийн харьцаа,
хөрөнгийн өгөөж, хүү, татвар, элэгдэл, элэгдлийн өмнөх ашиг зэрэг санхүүгийн гол
хэмжүүрүүдэд нөлөө үзүүлж байна. СТОУС 16-д шилжих нь групп компаниудаас
түрээсийн мэдээллийг үнэн зөв авч, тайлагнахын тулд үйл ажиллагааны болон
системийн өөрчлөлтийг хийхийг шаарддаг. Үүнд нягтлан бодох бүртгэлийн шинэ
программ хангамж нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургах, стандартын шаардлагад
нийцүүлэх зэрэг орно.
Энэхүү судалгааны ажил нь СТОУС 16-ыг хэрэгжүүлэхэд ННН компанийн түрээсийн
стандартын шилжилтийн үе шатыг судлан, түрээсийн гэрээ болон түрээсийн бүртгэлийг
хийх арга аргачлалыг тодорхойлон, групп компаниудад тулгарч буй асуудал,
боломжуудад тохирсон бодлогын тогтолцоог судалж, хөгжүүлэхийг зорилоо.