СЭЗИС - Бүтээлийн сан

Үл хөдлөх хөрөнгө зуучлагч компанийг сонгоход нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сандагдорж, Сайн-Од
dc.contributor.author Цэрэнжав, Алтаннавч
dc.date.accessioned 2024-01-17T10:14:32Z
dc.date.available 2024-01-17T10:14:32Z
dc.date.issued 2024-01-17
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3584
dc.description.abstract Манай улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар нь сүүлийн 10 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байгаа нь салбарын 30% -г олон улсын франчайзингийн эрх бүхий компаниуд эзэлж байгаа нь илэрхийлж байна. Салбарын хөгжил хурдацтай байхын зэрэгцээ зах зээлд томоохон хэмжээний өрсөлдөөн бий болсоор байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд дотоодын компани, франчайзингийн эрх бүхий компанид хандаж буй хэрэглэгчийн хандлага, сонголт хийхэд нөлөөлөх хүчин зүйлс, давтан үйлчилгээ авах байдал, бусдад санал болгох зан төлвийн судалгаа хийсэн бөгөөд судалгааны нэгдүгээр бүлэгт тухайн сэдвийн хүрээнд хийгдсэн гадаад, дотоодын судлаач нарын судалгааны ажлуудыг судалсан бөгөөд хоёрдугаар бүлэгт үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын олон улсын чиг хандлага, монгол улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын өнөөгийн байдал, засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээ зэргийг эмхэтгэлээ. Судалгааны ажлын гуравдугаар бүлэгт асуулгын аргыг ашиглаж, түүврийг санамсаргүй түүврийн аргаар бүрдүүлж 95%-ийн магадлалын төлөөлөх чадвар бүхий 384 хүнээс судалгааг авсан бөгөөд SPSS25 болон Excel программ ашиглан шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнд фактор шинжилгээ, олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээ, харилцан хамаарлын шинжилгээнүүдийг хийж таамаглалаа шалгасан ба дүгнэлт хийж, зуучлалын салбарт ажиллаж буй агентуудад санал зөвлөмж боловсруулсан. Түлхүүр үг: Үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө зуучлагч компани, хүчин зүйлсийн судалгаа, судалгаа en_US
dc.subject Үл хөдлөх хөрөнгө en_US
dc.subject үл хөдлөх хөрөнгө зуучлагч компани en_US
dc.subject Үл хөдлөх хөрөнгө зуучлагч компанийг сонгоход нөлөөлөх хүчин зүйлс en_US
dc.subject Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч en_US
dc.subject Судалгаа en_US
dc.subject хүчин зүйлсийн судалгаа en_US
dc.title Үл хөдлөх хөрөнгө зуучлагч компанийг сонгоход нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа en_US
dc.title.alternative factors influencing the choice of a real estate agency company en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах