Хураангуй:
Манай улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар нь сүүлийн 10 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байгаа нь салбарын 30% -г олон улсын франчайзингийн эрх бүхий компаниуд эзэлж байгаа нь илэрхийлж байна. Салбарын хөгжил хурдацтай байхын зэрэгцээ зах зээлд томоохон хэмжээний өрсөлдөөн бий болсоор байна.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд дотоодын компани, франчайзингийн эрх бүхий компанид хандаж буй хэрэглэгчийн хандлага, сонголт хийхэд нөлөөлөх хүчин зүйлс, давтан үйлчилгээ авах байдал, бусдад санал болгох зан төлвийн судалгаа хийсэн бөгөөд судалгааны нэгдүгээр бүлэгт тухайн сэдвийн хүрээнд хийгдсэн гадаад, дотоодын судлаач нарын судалгааны ажлуудыг судалсан бөгөөд хоёрдугаар бүлэгт үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын олон улсын чиг хандлага, монгол улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын өнөөгийн байдал, засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээ зэргийг эмхэтгэлээ. Судалгааны ажлын гуравдугаар бүлэгт асуулгын аргыг ашиглаж, түүврийг санамсаргүй түүврийн аргаар бүрдүүлж 95%-ийн магадлалын төлөөлөх чадвар бүхий 384 хүнээс судалгааг авсан бөгөөд SPSS25 болон Excel программ ашиглан шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнд фактор шинжилгээ, олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээ, харилцан хамаарлын шинжилгээнүүдийг хийж таамаглалаа шалгасан ба дүгнэлт хийж, зуучлалын салбарт ажиллаж буй агентуудад санал зөвлөмж боловсруулсан.
Түлхүүр үг: Үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө зуучлагч компани, хүчин зүйлсийн судалгаа, судалгаа