Хураангуй:
Монгол хэл дээр
ТОВЧ ХУРААНГУЙ
Ковид-19 цар тахлын улмаас Монголын эдийн засаг хүнд цохилтод орсон ч Монголын хөрөнгийн зах зээл идэвхжин 30 жилийн түүхэн дээд хэмжээнд хүрсэн.
Банкны реформын хүрээнд системийн нөлөө бүхий 5 банкийг нээлттэй компани болгох шийдвэр гарган сүүлийн жил IPO хийсэн. Энэ нь хөрөнгө оруулагчид болон компаниудын дунд IPO ихээхэн сонирхох тулгуур болсон бөгөөд нээлттэй компани болох сонирхолтой компаниудын тоо ч цаашид нэмэгдэх хандлагатай байна.
Компаниуд IPO хийн Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж байгаа боловч IPO хийснээс хойш хувьцааны үнэ анхны үнээс унах зүй тогтол ихээр ажиглагдаж байна. Мөн компаниудын санхүүгийн үзүүлэлтүүд сайн гарсан ч хувьцааны үнэд үзүүлэх нөлөөлөл бага байгаа нь хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг бууруулах эрсдэлтэй байна.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монголын хөрөнгийн биржид IPO хийсэн хувьцаат компаниудын урт хувьцааны үнийн уналтын шалтгааныг тодорхойлохыг зорилоо.
Судалгааны ажил 4 бүлгээс бүрсэн болно:
Нэгдүгээр бүлгээр IPO холбоотой онолын судалгаа
Хоёрдугаар бүлгээр Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдлын судалгаа
Гуравдугаар бүлгээр Судалгааны арга зүй
Дөрөвдүгээр бүлгээр IPO гаргасан компаниудын гүйцэтгэлд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгааг хийсэн
Судалгааны үр дүнд тулгуурлан IPO гаргасан, гаргахаар сонирхож буй компаниуд болон хөрөнгө оруулагчдад зөвлөмж боловсруулж, санал болгосон болно.
Англи хэл дээр
Mongolia's economy has faced substantial challenges due to the repercussions of the Covid-19 pandemic; however, a noteworthy resilience is observed in its stock market, which has recently achieved a 30-year peak.
The strategic transition of five systemically influential banks into open companies, marked by successful Initial Public Offerings (IPOs) last year as part of the ongoing banking reform, has ignited heightened interest among both investors and companies. This surge in enthusiasm is anticipated to result in a growing number of companies expressing interest in becoming publicly listed entities.
While IPOs play a pivotal role in fostering the development of Mongolia's stock market, a common trend emerges post-IPOs, where stock prices often experience a decline from their initial values. Despite commendable financial performances by companies, the impact on stock prices remains subdued, posing a potential risk to overall market confidence.
This research endeavors to elucidate the underlying causes behind the depreciation of share prices for joint-stock companies post-IPO on the Mongolian Stock Exchange.
The study unfolds across four comprehensive chapters:
The first chapter delves into theoretical research pertaining to IPOs.
The second chapter scrutinizes the current state of the stock market.
The third chapter outlines the research methodology employed.
The fourth chapter meticulously examines factors influencing the performance of IPO affiliated companies.
Drawing from the research findings, a set of recommendations has been formulated and presented for the benefit of companies and investors contemplating participation in the dynamic landscape of Initial Public Offerings.