Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа дэлхий нийтийн анхаарлын төвд
байгаа тогтвортой хөгжлийн зорилтуудыг судлахын зэрэгцээ даатгалын салбар
тогтвортой хөгжлийн зорилгын хэргэжилтэнд хэрхэн нөлөөлж байгааг судлах
зорилготой. Уг судалгааны сэдэвтэйгээ холбогдсон гадаадын болон дотоодын
судлагдсан байдлыг судалж, даатгалын салбарын үүсэл, хөгжил, өнөөгийн байдлын
судалгаа хийж, тэргүүлэгч индикаторуудыг сонгож, нэг хүчин зүйлийн өөрчлөлт нь
нөгөө хүчин зүйлсийн өөрчлөлтөд хэрхэн нөлөөл байгааг шугаман регрессийн загварын
үнэлгээний аргаар шинжилгээ хийсэн. Тогтвортой хөгжлийн зорилтуудад даатгалын
салбарын үзүүлж буй нөлөөг нэг хүчин зүйлийн нөлөөллийн регрессийн үнэлгээ өгч,
хамаарлыг тодорхойлсон бөгөөд дүгнэлт, санал зөвлөмж боловсруулав.