dc.description.abstract |
Судалгааны ажлын зорилго маань монголын уул уурхайн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд CRM систем нэвтэрсэн эсэх, хэрэглэгчийн харилцаагаа хэрхэн удирддаг талаар судлах бөгөөд судалгааны үр дүнд хэрэглэгчийн харилцааны удирдлага, хэрэглэгчийн онцлог, байгууллагуудын менежментийн мэдээлэлд үндэслэн тус төрлийн байгууллагад зориулсан хэрэглэгчийн харилцааны удирдлагын систем нэвтрүүлэх зөвлөмж боловсруулах юм.
Хэрэглэгчийн харилцааны удирдлагын онолын хүрээнд монголын уул уурхайн салбарын зөвлөх үйлчилгээний байгууллагуудын хэрэглэгчийн харилцааны менежментийг судалж, CRM систем нэвтрүүлэх буюу мэдээллийн системийн төсөл амжилттай хэрэгжүүлэх онолын хүрээнд зөвлөмжөө боловсруулсан.
Судалгааг тоон болон чанарын судалгааны арга аргачлал, онолын хүрээнд асуулгын болон ярилцлагын аргаар хийсэн. Хэрэглэгчийн харилцааны удирдлагын онолын хүрээнд боловсруулсан 30 асуулт бүхий судалгааг өнөөдрийн байдлаар идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 26 компанийг сонгон судалгааны түүвэр бүрдүүлж авсан бөгөөд уг асуултуудаар тус байгууллага хэрэглэгчийн харилцааны удирдлагаа хэрхэн зохион байгуулдаг, мөн CRM-ийн талаарх ойлголт, хэрэглээний талаар тодруулах зорилготой. Асуулгын судалгааны үр дүнд CRM хэрэглэгч компаниудыг сонгон CRM систем нэвтрүүлэхэд гарч байсан асуудлууд, хэрэглэгчийн харилцаагаа CRM систем ашиглан шийдсэнээр гарсан өөрчлөлтүүдийг тодорхой хэмжигдэхүүний хүрээнд тодорхойлсон. |
en_US |