Хураангуй:
Энэхүү судалгаа нь цахим үйлчилгээний чанар, цахим үйлчилгээний сэтгэл ханамж, цахим үйлчилгээний үнэнч байдалд хэрхэн нөлөөлж байгааг судалсан болно. Олон хэрэглэгчид цахим худалдааны үйлчилгээний чанар, тухайлбал хүргэлт саатсан, нэг талдаа цуцалсан, нэвтэрч чадаагүй гэх мэт гомдолуудыг түгээмэл гаргадаг боловч шууд чатаар дамжуулан хэрэглэгчийн туслах үйлчилгээ нь хэрэглэгчдийнхээ бэрхшээлийг даван туулахад төдийлөн тусалж чадахгүй нөхцөл байдалд байна. Цахим үйлчилгээний чанар гэдэг нь цахим худалдааны сайтууд хэрхэн онлайн худалдаа эрхэлж, бүтээгдэхүүн, үйлчилгээг үр дүнтэйгээр хүргэхийн тулд захиалгыг хөнгөвчлөх үйл явц юм.