dc.description.abstract |
Монгол улсын хэмжээнд нийтийн аж ахуйн (НАА) салбарт ус хангамж ариутгах татуургын аж ахуй нэгжүүдээс үйл ажиллагаа явуулж байгаа нийт 187 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2020 оны байдлаар 38 тэрбум төгрөгийн санхүүгийн алдагдалтай ажилласан байна. Ус олборлох, хадгалах, түгээх, мөн бохир усыг татах зайлуулах, ариутгах ажиллагааг гүйцэтгэхэд зарцуулж буй хөрөнгө нь борлуулсан үйлчилгээнээс олсон орлогоор нөхөгдөж чаддаггүйн улмаас НАА салбарын дийлэнх аж ахуй нэгжүүд алдагдалтай ажиллаж байна.
Судалгааны онол, арга зүйн хүрээнд, санхүүгийн ашиг (алдагдал) болон алдагдлыг бууруулах арга замууд, усны хэрэглээ ашиглалтын талаарх ойлголт, зүй ёсны монополын онцлог, зардал нөхөх арга замууд, өртгийн удирдлагын тухай судалсан.
Мөн судалгааны ажлын хүрээ ба дизайныг нарийвчлан тодорхойлох зорилгоор Ус сувгийн удирдах газар, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл болон нийтийн аж ахуйн салбарт ажиллаж буй гадаад болон дотоод мэргэжилтнүүдтэй уулзан, ярилцлагыг хийж, тус салбарт тулгарч буй асуудлуудыг тодорхойлох, мэргэжилтнүүдийн шийдэл, санал зөвлөмжийг тусгасан.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Европын холбооны гишүүн орнууд болон Энэтхэг улсад ус хангамж, ариутгах татуургын аж ахуй нэгжүүдийн санхүүгийн алдагдлыг бууруулахад зардал нөхөх арга хэрэгслүүдийг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх туршлагыг судалсан.
Энэтхэг улсын ус хангамж, ариутгах татуургын аж ахуй нэгжүүдийн зардал нөхөх, орлого нэмэгдүүлэхэд ашигласан тооцоолол, аргачлалыг ашиглан манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа “Х-Ус” орон нутгийн өмчит ус хангамж ариутгах татуургын аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааны ба санхүүгийн тайлан дахь санхүүгийн үзүүлэлтүүдэд шинжилгээ болон математик боловсруулалт хийж алдагдал нөлөөлж буй хүчин зүйлүүд болон алдагдлыг бууруулахад арга хэмжээнүүдийн санал зөвлөмж боловсруулсан. |
en_US |