Хураангуй:
Банкны салбар нь санхүүгийн бусад салбарын гарцад хэрхэн нөлөөлж буй судалгааны ажлууд олон хийгддэг боловч санхүүгийн дэд салбаруудын хоорондын хамаарал болон дэд салбар хоорондын гарцууд хэрхэн бие биедээ нөлөөлж буй судалгаа хийгдээгүй байна. Бид энэхүү судалгааны ажлын хүрээнд санхүүгийн зах зээлийг бүрдүүлэгч томоохон дэд салбар болох арилжааны банк нь даатгалын салбар, банк бус санхүүгийн байгууллагын гарцад хэрхэн нөлөөлж байгааг судалсан. Банкны салбар нь дээр дурдсан хоёр салбарын гарцад эерэг болон сөргөөр нөлөөлдөг гэж таамагласан бөгөөд даатгал, банк бус санхүүгийн байгууллагын ашигт ажиллагааны үзүүлэлтүүд нь банкны салбарын бүтээгдэхүүн, үйл ажиллагаанаас эерэг болон сөрөг хамааралтай эсэхийг шалгах зорилгоор уг судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Энэхүү таамаглалаа шалгахын тулд 2010-2022 оны хооронд дахь банк, даатгал, банк бус санхүүгийн байгууллагын тоон мэдээлэлд үндэслэн судалгаа хийсэн. Eview12 Програм ашиглан, олон хүчин зүйлийн регрессийн загвараар хамаарлыг тогтоон, Гранжер Козалитын шалгуураар 1 болон 2 үеийн хоцрогдолтойгоор нөлөөллийг шалгаж, харилцан учир шалтгаантай хувьсагчдыг VAR загвараар шинжлэн нөлөөллийг тогтоосон. Судалгааны үр дүнд бидний дэвшүүлсэн таамаглал биелсэн байна.