СЭЗИС - Бүтээлийн сан

Монголын Уул Уурхайн Компаниудын Тогтвортой Хөгжлийн Гүйцэтгэлд Компанийн Засаглалын Үзүүлэх Нөлөө

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Сонор, Цэрэннадмид
dc.contributor.author Эрдэнэдаваа, Одхүү
dc.date.accessioned 2023-06-29T05:23:08Z
dc.date.available 2023-06-29T05:23:08Z
dc.date.issued 2023-06-29
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3527
dc.description.abstract Компаниудийн гүйцэтгэлийн үндсэн шалгуур үзүүлэлтүүд зөвхөн богино хугацааны санхүүгийн өгөөжид чиглэгддэг байсан бол сүүлийн 20 жил шинжлэх ухаан гүйцэтгэлийг илүү өргөн хүрээнд авч үзэн урт хугацааны Байгаль орчны тогтвортой байдал, Нийгмийн тэгш байдал, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хамтад нь авч үздэг Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан судлах чиглэлд эрчимтэй хөгжиж байна. Учир нь компаний гаргаж буй альваа шийдвэр нь ажилчид, үйлчлүүлэгчид, ханган нийлүүлэгчид, орон нутгийн иргэд, нийгэм, хүрээлэн буй орчин зэрэг дотоод болон гадаад бүх оролцогч талуудын сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцсэн байх шаардлагатай байдаг. Энэхүү судалгаагаар Монгол улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон 31 компанийн засаглал болон тогтвортой хөгжлийн гүйцэтгэлүүдийн түвшинг үнэлж, тэдгээрийн хоорондын хамаарлыг илрүүлэх зорилго тавьсан ба энэхүү зорилгын хүрээнд 4 таамаглал дэвшүүлсэн болно. Компанийн засаглалыг сайн засаглалын шинжийг илэрхийлэх 47 багц үзүүлэлт бүхий индекс, тогтвортой хөгжлийн гүйцэтгэлийг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн гүйцэтгэлүүдийг хэмжих 24 индикатор үзүүлэлтүүдийг ашиглан тус тус үнэлэв. Харин эдгээрийн хоорондын хамаарлыг корреляцын болон шугаман регресийн шинжилгээ ашиглан шалгасан болно. Судалгааны дүнгээр уул уурхайн компаниудын засаглалын түвшин нь тэдгээрийн Тогтвортой хөгжлийн нийт гүйцэтгэл болон түүний 3 бүрэлдэхүүн хэсгүүдийн гүйцэтгэлүүдтэй статистикийн хувьд ач холбогдол бүхий эерэг хамааралтай болохыг илрүүллээ. Бидний судалгааны үр дүнгүүд нь олон улсад хийгдсэн ижил төрлийн судалгааны үр дүнгүүдтэй ижил гарсан бөгөөд компаний сайн, үр ашигтай засаглал нь түүний байгаль орчин, нийгэм, эдийн засгийн гүйцэтгэлүүдийг сайжруулдаг гэсэн онолын байр суурийг дэмжисэн болно. en_US
dc.subject уул уурхай, компанийн засаглал, тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн гүйцэтгэл, эдийн засгийн гүйцэтгэл, байгаль орчины гүйцэтгэл, нийгмийн гүйцэтгэл, компаний засаглалын үнэлгээ en_US
dc.title Монголын Уул Уурхайн Компаниудын Тогтвортой Хөгжлийн Гүйцэтгэлд Компанийн Засаглалын Үзүүлэх Нөлөө en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Ганбат , Нарантунгалаг


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах