dc.description.abstract |
Энэхүү судалгаа нь барилгын салбарт барилга угсралтын ажлын гүйцэтгэгч байгууллагуудад өнөөгийн нөхцөлд хамгийн том асуудал болсон анхны төлөвлөсөн төсөв, гүйцэтгэлийн төсөв хоёрын хэт их зөрүүг хөндөн шийдвэрлэх арга замыг эрсэн ажил билээ. Анх төлөвлөсөн хөрөнгө оруулалтын хэмжээ, яг барилга угсралтын ажил
өрнөж байхад ихсэх нь хэвийн зүйлс болсон ба үүнд олон шалтгаан нөлөөлдөг. Эдгээрээс хамгийн өндөр ач холбогдолтой үзүүлэлт нь барилгын голлох материалын үнийн өөрчлөлт юм. Иймд аливаа барилгын материалын үнийг таамаглах боломжийг судлан,түүнийг ашиглан гүйцэтгэлийг сайжруулах боломжтойг таниулахад зорилго тавин,Улаанбаатар хотод борлуулагдаж буй портланд цемент, цувимал арматурын үнийн мэдээллүүдийг жишээ болгон авч, хугацааны цуваа үүсгэн түүвэрт дүн шинжилгээ хийв.
Энд портланд цемент, цувимал арматурт нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлж, тэдгээрийн 2 жилийн дараах үнийг таамаглан, регрессийн тэгшитгэлийн тусламжтайгаарцемент, арматурын үнээ тодорхойлон, жишээ төслийн төсөвт орлуулан харьцуулалт хийхаргуудаар шинжилгээ хийн дүгнэв. |
en_US |