dc.description.abstract |
Ажил эрхлэлт яагаад чухал вэ гэвэл ихэнхи айл өрхийн амьжиргааны түвшин нь ажил эрхлэлтээс шууд хамаардаг. Тиймээс айл өрхүүдийн амьдрал бол тухайн улсын хөгжлийн толь юм. Ажил эрхлэх гол шалтгаан нь цалин байдаг. Хөдөлмөрийн эдийн засгийн судалгааны талбарт цалин болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлс нь хамгийн их анхаарал татдаг сэдэв билээ. Ажил эрхлэлт өндөр, цалин их байх нь эдийн засагт чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс цалинд нөлөөлөгч хүчин зүйлсийн эмпирик судалгаа нь микро болон макро түвшинд өндөр ач холбогдолтой байдаг ба бодлого боловсруулагчдад хэрэгтэй чухал мэдээлэл болдог. Цалинг энгийнээр тайлбарлавал хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажилтанд ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр юм. Цалин нь тухайн хүний албан тушаал, хүйс, ур чадвар, ажлын орчин, нөхцөл гээд олон хүчин зүйлээс хамааран харилцан адилгүй байдаг. Монгол улсын хувьд цалинд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээг ХБКА-аар судалсан ажил багагүй байдаг. Судалгаанд АХС-ны 2019 оны өгөгдлийг ашигласан бөгөөд хөдөлмөрийн насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсээр түүврээ бүрдүүллээ. |
en_US |