СЭЗИС - Бүтээлийн сан

Хөрөнгө оруулагчдийн шийдвэр гаргалтанд БОНЗ-ын үнэлгээний үзүүлэх нөлөө (Говь ХК-ийн жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чулуунбаатар, Баярцэцэг
dc.contributor.author Анхбаяр, Дөлгөөн
dc.date.accessioned 2023-06-27T09:45:58Z
dc.date.available 2023-06-27T09:45:58Z
dc.date.issued 2023-06-27
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3519
dc.description.abstract Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага гэдэг нь сүүлийн хэдэн жилийн турш бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсаар ирсэн сэдэв бөгөөд үүний үр дүнд хөрөнгө оруулагчид илүү хариуцлагатай хөрөнгө оруулалт хийх арга замыг эрэлхийлж байна. Энэхүү дипломын ажил нь байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) хүчин зүйлс нь хэрхэн хөрөнгө оруулагчдийн шийдвэр гаргалтанд нөлөөлдөг талаар судлах зорилготой байсан бөгөөд сүүлийн жилүүдэд улс орнуудын нэн тэргүүнд анхаарах шаардлагатай салбар бол байгаль орчны салбар болсон юм. Мөн нийгэм дэх бизнесийн болон бусад төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг бүхий л төрлийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж буй байгаль орчин болон нийгэмдээ эерэг үр нөлөө авчрах аливаа үйл ажиллагаа хийх зайлшгүй шаардлага үүсэж, тухайн үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж буйгаар нь зэрэглэл тогтоодог арга зүй, чанар стандарт төлөвшиж эхэлсэн. Санхүүгийн салбарын сүүлийн үеийн чиг хандлагаас харахад ESG ийн өндөр оноотой компаниуд эрсдэл багатай, илүү хариуцлагатай гэж ойлгогдож, зээлийн өртөг буурахад хүргэдэг бол ESG-ийн бага оноотой компаниуд эрсдэл өндөр байгаагаас болж зээлийн өндөр өртөгтэй тулгардаг. Үүнийг дагаад хөрөнгө оруулагчид ч мөн адил байгаль орчин, нийгэм, засаглалын оноо өндөртэй компаниудад хөрөнгө оруулалт хийх хандлагатай болоод байна. Судалгааны ажлын хүрээнд ESG үнэлгээ хэрхэн хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтанд нөлөөлж болохыг Говь ХК-ийн жишээн MSCI үнэлгээний арга болон судалгааны арга ашиглан судалсан. Үүний үр дүнд Монгол хөрөнгө оруулагчид ESG хөрөнгө оруулалтыг мэддэг боловч хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтандаа ашиглах нь бага гэж гарсан. Говь ХК-ийн ESG зэрэглэл АА буюу тэргүүлэгч гэх ангилалд орж байгаа бөгөөд судалгааны үр дүнд одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын шийдвэрт ESG зэрэглэлийн нөлөө бага гэх дүгнэлт гарсан тул дан ганц сайн ESG зэрэглэлтэй байх нь өнөөгийн Монгол Улсын хөрөнгө оруулалтын салбарт дутмаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн. en_US
dc.subject Байгаль орчин, Нийгэм, Засаглал /БОНЗ/, Хөрөнгө оруулагч, Тогтвортой хөгжил en_US
dc.title Хөрөнгө оруулагчдийн шийдвэр гаргалтанд БОНЗ-ын үнэлгээний үзүүлэх нөлөө (Говь ХК-ийн жишээн дээр) en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах