СЭЗИС - Бүтээлийн сан

Дэлхийн зах зээл дэх зэсийн үнэд нөлөөлөгч хүчин зүйлс

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дэлгэрсамбуу, Мөнхцэцэг
dc.contributor.author Баярсайхан, Хулан
dc.date.accessioned 2023-06-27T08:17:56Z
dc.date.available 2023-06-27T08:17:56Z
dc.date.issued 2023-06-27
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3516
dc.description.abstract Манай Монгол улсын хувьд ашигт малтмалын түүхий эд, ялангуяа зэсийн экспортоос ихээхэн хамааралтай эдийн засагтай орон боловч экспортын голлох бүтээгдэхүүн, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар хангалттай сайн судлаагүй байгаа нь учир дутагдалтай билээ. Гэвч дэлхий даяар энэ сэдэв нь өргөн судлагддаг бөгөөд сэдвийг тойрсон маргаанууд ихээхэн гарсан байна. Ашигт малтмалын эдийн засгийн хувьд зах зээлийн суурь хүчин зүйлс болох биет эрэлт, нийлүүлэлтээр түүхий эдийн үнийн хэлбэлзлийг, ялангуяа дунд болон урт хугацаанд тайлбарладаг гэдэгтэй нэлээд өргөн хүрээтэй санал нэгддэг. Гэсэн хэдий ч сүүлийн үеийн үнийн өсөлтийн дараа үндсэн улс орнууд болон бүс нутгуудад хөрвөх чадвар, мөнгөний нийлүүлэлт, түүхий эдийн санхүүгийн байдал, ялангуяа санхүүгийн спекуляц арилжаа зэрэг үндсэн бус хүчин зүйлс гүйцэтгэх үүргийн талаар зарим нэг санал зөрөлдөөн бий болох болжээ. Энэхүү судалгаагаар нь 19 хувьсагчтай вектор авторегресс VAR-X эмпирик загварыг боловсруулсан дэлхийн зэсийн зах зээл дэх бодит үнэд нөлөөлөгч хүчин зүйлсийг шинжиллээ. Хувьсагчдын нөлөөлөл цаг хугацааны явцад өөрчлөгддөг, бөгөөд үнийн динамикийг бүтцийн өөрчлөлттэй гэж тогтоосон тул судалж буй 26 жилийг дөрвөн үе (1997–2003, 2003–2008, 2008–2016, 2016-2023) гэж хуваан Хятадын өсөлт, санхүүгийн хямрал, АНУ-ын худалдааны хоригтой холбоотой гурван хугарлын цэгийг тодорхойлов. Шинжилгээнд хамрагдсан бүх хугацаанд суурь үзүүлэлтүүд хамааралтай хэдий ч зэсийн үнийн түвшин, түүний хэлбэлзлийг ойлгохын тулд санхүүгийн хүчин зүйлс, хөрвөх чадвар болон бусад макро эдийн засгийн хувьсагчид зайлшгүй шаардлагатай байгааг үр дүн харууллаа. Санхүүгийн зах зээлийн хүчин зүйлс 1997 оноос 2003 оны зэсийн үнийн өөрчлөлтийг тайлбарлахад нөлөө бүхий үзүүлэлтүүд байсан юм. Харин макро эдийн засгийн хүчин зүйлс, зэсийн үнэ хоорондын хамаарал 2003 оноос статистик ач холбогдолтойгоор зэсийн үнийн динамикийг тайлбарлаж байна. Иймд зэсийн үнийн динамикийг тайлбарлахад зөвхөн эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлс хангалтгүй байв. en_US
dc.subject Зэсийн үнэ, түүхий эд, хөрвөх чадвар, санхүүгийн спекуляци, тодорхойгүй байдал, VAR-X en_US
dc.title Дэлхийн зах зээл дэх зэсийн үнэд нөлөөлөгч хүчин зүйлс en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах