СЭЗИС - Бүтээлийн сан

ОНЦГОЙ НӨХЦӨЛТЭЙ ГЭРЭЭГ БОСОО ХЯЗГААРЛАЛТТАЙ ЖИШЭЭНД ТУЛГУУРЛАН ШИНЖЛЭХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дагиймаа, Түвшинжаргал
dc.contributor.author Лувсандорж, Алтан-Очир
dc.date.accessioned 2023-06-27T08:01:30Z
dc.date.available 2023-06-27T08:01:30Z
dc.date.issued 2023-06-27
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3515
dc.description.abstract Онцгой нөхцөлтэй гэрээг судалснаар эдийн засагт нөлөөлж болохуйц хууль дүрэм, шудрага өрсөлдөөн мөн хэрэглэгчдийн сэтгэл ханамж гээд олон хүчин зүйлийн бодит нөлөөг мэдэх боломжтой. Монголд хамгийн ойрхон жишээ бол бид нарын өдөр тутамдаа үйлчлүүлдэг франчайзинг байгууллагууд юм. Энэхүү төрлийн босоо хязгаарлалттай гэрээг судлах нь өрсөлдөөнд үзүүлэх нөлөөг ойлгох ба босоо хязгаарлалтууд нь өрсөлдөөнийг дэмжигч болон өрсөлдөөнийг эсэргүүцэх нөлөөтэй эсэхийг тодорхойлж болох юм. Жишээлбэл, онцгой нөхцөлтэй гэрээ нь дилерүүдэд бүтээгдэхүүнээ сурталчлахад хөрөнгө оруулах урамшуулал олгох замаар үр ашигтай хуваарилалтыг дэмжих боловч боломжит өрсөлдөгчдийн зах зээлд нэвтрэх боломжийг хааснаар өрсөлдөөнийг хязгаарлаж чадна. Босоо хязгаарлалт нь бараа, үйлчилгээний хүртээмж, чанар, үнэд нөлөөлж хэрэглэгчийн сайн сайхан байдалд нөлөөлж болно. Жишээлбэл, тодорхой бүтээгдэхүүний үнийг өсгөхөд хүргэдэг босоо хязгаарлалт нь үйлдвэрлэгчдэд ашигтай боловч илүү төлөх ёстой хэрэглэгчдэд хор хөнөөл учруулдаг гэх шүүмжлэлийг дагуулдаг. Энэхүү судалгааны ажлаар системчилсэн тоймын аргаар энэхүү босоо хязгаарлалттай онцгой гэрээний нөхцөлийг эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлдэг мөн эдийн засгийн бүлгүүдэд ямар нөлөө үзүүлдэгийг тодорхойлохыг эрмэлзлээ. en_US
dc.subject Systematic review-Систэмчилсэн тойм, Research synthesis- Судалгааны синтез, Metaanalysis – Мета-анализ, Vertical restraint-Босоо хязгаарлалт, Exclusive Dealing-Онцгой нөхцөлтэй гэр en_US
dc.title ОНЦГОЙ НӨХЦӨЛТЭЙ ГЭРЭЭГ БОСОО ХЯЗГААРЛАЛТТАЙ ЖИШЭЭНД ТУЛГУУРЛАН ШИНЖЛЭХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах