СЭЗИС - Бүтээлийн сан

Хувь хүний санхүүгийн удирдлагыг хиймэл оюун ухаан ашиглан сайжруулах боломж, арга замууд

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гармаа, Цэлмэг
dc.contributor.author Алтансүх, Алтаншагай
dc.date.accessioned 2023-06-27T03:46:19Z
dc.date.available 2023-06-27T03:46:19Z
dc.date.issued 2023-06-27
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3508
dc.description.abstract Тус судалгааны ажлын хүрээнд хиймэл оюун ухаан ашиглан хувь хүний санхүүгийн удирдлагыг өдөр тутам хэрэгжүүлэхэд буюу орлого зардлаа оновчтой төсөвлөх, хөрөнгө оруулалт болон зээлээ оновчтой удирдахад туслах, сайжруулах арга зам боломжийг тодорхойлох зорилго тавьсан болно. Судалгааны арга зүйн хувьд ижил төстэй судалгааны ажлуудтай танилцсаны үр дүнд тоон болон чанарын судалгааны аргыг хослуулан ашиглах нь оновчтой гэж үзсэн тул сэдэвтэй холбогдох судалгааны ажлуудыг уншиж судлан, хэрэглэгчийн судалгаа, Монгол улсын макро хүчин зүйлийн PESTLE шинжилгээ, олон улсад амжилттай хэрэгжсэн робо-зөвлөхүүдийн бүтэц, аюулгүй байдлын кейс харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэсэн. Хэрэглэгчийн судалгааны хувьд, Google Forms ашиглан 566 иргэдийн дунд тандалтын судалгаа явуулсан бөгөөд иргэд уг хиймэл оюун ухаан, робо-зөвлөхийн талаар ямар нэгэн мэдээлэлгүй байгаа бөгөөд, тус хиймэл оюун ухааныг Монгол улсад нэвтрүүлсэн тохиолдолд ашиглана гэсэн үр дүн гарсан. Кейс харьцуулсан судалгааны хувьд, дэлхий дахинд хиймэл оюун ухаант санхүүгийн зөвлөх хэрхэн хэрэгжиж байгаа талаар судалсан бөгөөд тэдгээрээр дамжуулан хэрэгжүүлэх боломжтой цэс, ажлын даалгавар зэргийг тодорхойлсон. Хийгдсэн судалгаа шинжилгээний явцад, хууль эрх зүйн зохицуулалт болон төр, банк, хувийн бизнес, иргэдийн хамтын оролцооны тусламжтайгаар хиймэл оюун ухаан Монгол улсад хөгжих боломжтой нь ажиглагдсан. Ийнхүү салбарын хөгжлийн чиг хандлага болон хиймэл оюун ухаант хэрэглүүрийг хөгжүүлэхэд шаардлагатай мэдээллүүдийг нэгтгэн дүгнэж, судалгааны ажлын төгсгөлд уг хэрэглүүрийн төсөл, ажлын даалгавар, техникийн шаардлагууд болон санал зөвлөмжийг боловсрууллаа. en_US
dc.subject Хувь хүний санхүүгийн удирдлага, хиймэл оюун ухаан, робо-зөвлөх en_US
dc.title Хувь хүний санхүүгийн удирдлагыг хиймэл оюун ухаан ашиглан сайжруулах боломж, арга замууд en_US
dc.title.alternative Possible ways to improve personal financial management using Artificial Intelligence en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах