dc.contributor.advisor |
Батболд, Болорсувд |
|
dc.contributor.author |
Мөнхбат, Саранчимэг |
|
dc.date.accessioned |
2023-06-27T03:19:02Z |
|
dc.date.available |
2023-06-27T03:19:02Z |
|
dc.date.issued |
2023-06-27 |
|
dc.identifier |
Бакалавр |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3507 |
|
dc.description.abstract |
Энэхүү судалгааны зорилго нь Монголын хэрэглэгчдийн дунд хуваалцах эдийн засгийн талаарх мэдлэг, мэдээллийн түвшинг тодорхойлох, тэдний оролцоонд нөлөөлж буй зан үйл, нийгмийн хүчин зүйлсийг судлах, хуваалцах эдийн засагт ороход тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлох, цаашид ашиглахад нөлөөлж буй хүчин зүйлсийг судлахад оршино. Судалгааг хийхийн тулд давхраат түүврийн аргаар нийт 298 хүнээс анхдагч өгөгдөл цуглуулсан. Шинжилгээг SmartPLS программыг ашиглан бүтцийн тэгшитгэлийн загварын замын шинжилгээний аргаар хийсэн. Судалгааны үр дүнд эдийн засгийн хүчин зүйлс нь хуваалцах эдийн засаг дахь хэрэглэгчийн оролцоо болон ирээдүйн оролцоонд хамгийн их нөлөөтэй гэж үзсэн бол байгаль орчны асуудал нь хэрэглэгчийн зан үйл болон ирээдүйн оролцоонд бага нөлөө үзүүлдэг гэсэн үр дүн гарсан. Итгэлцэл нь одоогийн зан үйлд эерэг нөлөө үзүүлэхгүй ч ирээдүйн харилцаанд эергээр нөлөөлдөг. Тиймээс монгол дахь хуваалцах эдийн засгийн зах зээлийг сонирхож буй бизнес эрхлэгчид хэрэглэгчдэд үйлчилгээнийхээ зардал хэмнэлттэй талууд, нэмэлт орлого олох боломж, эдийн засгийн ерөнхий давуу талыг тодорхой таниулах хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрлээ. |
en_US |
dc.subject |
Хуваалцах эдийн засаг, хамтын хэрэглээ, зан үйлийн эдийн засаг, хэрэглэгчийн зан үйл, бүтцийн тэгшитгэлийн загвар, замын шинжилгээ |
en_US |
dc.title |
Хуваалцах эдийн засаг дахь хэрэглэгчийн оролцоонд нөлөөлөх хүчин зүйлс |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Бизнесийн эдийн засаг |
|
ife.Мэргэжил.Индекс |
D310700 |
|
ife.Зэрэг |
Бакалавр |
|