dc.description.abstract |
Уур амьсгалын өөрчлөлт, бохирдол, байгалийн нөөцийн хомсдол зэрэгт үр дүнтэй шийдэл олох нь Монгол улс гэлтгүй олон улсад нэн чухал асуудал болоод байна. Энэхүү ногоон шилжилтийг дагаад бизнес эрхлэгчид ч байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг багасгах тогтвортой практикийг хэрэгжүүлэх дарамт шахалттай тулгарч байна. Үүнд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах, хог хаягдлыг хариуцлагатай удирдах, байгалийн нөөцийг хэмнэх, хөдөлмөрийн практик, хүний эрх, олон нийтийн оролцоог хангах зэрэг нь бизнесийн хувьд чухал ач холбогдолтой болсон. Хэрэглэгчид болон оролцогч талууд бизнес эрхлэгчдээс ил тод, хариуцлагатай байхыг шаардаж байна. Эдгээр хүлээлтийг биелүүлээгүй бизнесүүд үйлчлүүлэгчид, ажилчид, хөрөнгө оруулагчдаа алдах эрсдэлтэй. Иймд дэлхий дахинд БОНЗ (ESG)-г хөрөнгө оруулагчид чухалчлан авч үздэг болоод байгаа юм. Уг судалгааны асуудлын хүрээнд БОНЗ (ESG)-н зэрэглэл тогтоодог байгууллагуудын онцлог, арга зүйг судалж, тэдгээр арга зүйлүүдийг харьцуулсан судалгааны үндсэн дээр олон улсын болон Монголын компаниудад БОНЗ болон санхүүжилтийн өртөгт хэрхэн нөлөөлж байгааг тогтоох юм. Мөн тогтвортой байдал чухал болохын хэрээр бизнесийн байгууллагууд ч мөн Байгаль Орчин Нийгэм Засаглал буюу БОНЗ-ын арга аргачлалыг санхүүгийн шийдвэр гаргалтдаа ашиглах болсон. Энэхүү судалгааны ажлаар тогтвортой санхүү, БОНЗ-ын хүчин зүйлийн онолын ойлголтууд нь олон улсын түвшинд хэр хэмжээнд хэрэгжиж буйг судлан, БОНЗ-ын оноог үйл ажиллагаандаа тусгаснаар компанийн санхүүжилтийн өртөгт хэрхэн нөлөөлж байгааг олон улсын жишээн дээр харьцуулан дүгнэлээ. |
en_US |