dc.description.abstract |
Цахим орчин, техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед хэн хэзээ ч, хаанаас ч үнэн худал ямарваа нэгэн мэдээ мэдээллийг дамжуулах, тараах, хүлээн авах, нийтлэх боломжтой болсон. Үүнийгээ дагаад хүний хувийн амьдрал, хувийн орон зайд санаатай болон санамсаргүй байдлаар халдах, хүний халдашгүй байх үндсэн эрхийг маш ихээр зөрчих болсон. Монгол улсад хамгийн их зөрчигдөж буй эрхийн нэг нь хувийн амьдрал халдашгүй байх эрх юм. Цахим орчинд хүмүүс өөрийн хувийн мэдээлэл, гэр бүлийн харилцаа, өөрт төрж буй сэтгэгдэл гэх мэт хувийн шинж чанартай холбоотой мэдээллийг нийтлэл, дүрс бичлэг гэх мэт өөрийн хүссэн хэлбэрээр хэвлэн нийтлэх эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө болон өөрийн салшгүй заяагдмал эрхээ эдлэн илэрхийлдэг. Мөн бусдын нийтлэл дор өөрийн үзэл бодлыг илэрхийлэн тухайн хүний хувийн амьдрадыг шүүх, доромжлох, сайшаах гэх мэт сэтгэгдэл бичих, бусдад түгээх байдлаар бусдын хувийн амьдралд хөндлөнгөөс оролцдог. Мөн төрийн өндөр албан тушаалтны дансны мэдээлэл хөрөнгө орлогын мэдээлэл нийтэд ил тод байдаг. Сэтгүүлч, сурвалжилагч нар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, өөрийн цахим хуудсаар дамжуулан иргэдэд тайлагнадаг. Энэ нь нэг талдаа хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, нөгөө талдаа ил тод байх хэрэгтэй ч хувийн амьдрал халдашгүй байх эрхийг зөрчиж буй мэт.
Хувийн амьдралд хөндлөнгөөс оролцож үл болно. Хувийн амьдрал халдашгүй байх ёстой. Халдсан тохиолдолд хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэдэг ч ямар хариуцлага, хэрхэн хүлээлгэх талаар тодорхой нарийвчлан зааж өгсөн заалт байдаггүй. Бодитоор гэм хор учраагүй ч хохирогчийн сэтгэл санааны байдал, хохирол үнэлэх журам, зүйл заалт үгүй. Олон улсын судалгааны байгууллагаас монгол улсад хамгийн муу хамгаалагдаж буй эрх бол хувийн халдашгүй байдал хэмээн тогтоожээ. Тус судалгааны ажлын хүрээнд Монгол улс дахь хувийн амьдрал халдашгүй байх эрхийн эрх зүйн орчин, хэрэгцээ шаардлагыг судлахаар зорьж байгаа ба Япон болон АНУ-ын эрх зүйн орчин, үзэл баримтлалыг харьцуулан судалсан болно. |
en_US |