СЭЗИС - Бүтээлийн сан

Засаглалын механизм: Төв ба Зүүн Европын орнууд дахь ХАА-н нийлүүлэлтийн сүлжээний дахин сэргэлт ба түүний засаглалын онцлог

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Д, Түвшинжаргал
dc.contributor.editor Ц.Даваадарж en_US
dc.contributor.other tuvshinjargal.d@ife.edu.mn en_US
dc.date.accessioned 2016-03-25T04:01:40Z
dc.date.available 2016-03-25T04:01:40Z
dc.date.issued 2016-01-15
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/347
dc.description.abstract Төв ба Зүүн Европын орнуудын ХАА-н нийлүүлэлтийн сүлжээ шилжилтийн үйл явцаар задарч орон нутгийн фермерүүдийн түүхий эдийн болон бүтээгдэхүүний зах зээлтэй тогтоосон харилцаа тасарч, нөгөө талд боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээр гачигдаж зах зээлийн үр ашиггүй байдал үүсчээ. 1990-ээд оны эхэнд тэдгээр орны эрх баригчид зах зээлийн солилцоог дэмжих зорилгоор брокер, бирж зэрэг дэд бүтцийг төрөөс байгуулсан боловч ХАА-н нийлүүлэлтийн сүлжээ зах зээлийн механизмд тулгуурлаж бус, хувийн санаачилгатай босоо зохион байгуулалтын нэгдлээр сэргэж байна. Шинэ бүтцээр боловсруулах үйлдвэр ба фермерийн хоорондох харилцаа зөвхөн боловсруулах үйлдвэрт түүхий эд нийлүүлдэг нэг талын бус үйлдвэрлэгчээс бас фермерүүдэд гарц, чанарыг нь нэмэгдүүлэх зорилгоор бордоо, ажлын капиталаар хангах, урьдчилгаа төлбөр олгох, зээл олгох зэрэг нийлүүлэлтийг дэмжих арга хэмжээ (supplier support program) хэрэгжүүлж гэрээний өргөн хүрээтэй харилцаа үүсгэж байна. Уг институцийн инновац нь нэг талаар фермер нийлүүлэлтийг дэмжих арга хэмжээ хэрэгжүүлсэн боловсруулах үйлдвэрлэгчийг барьцаалах, нөгөө талаар үйлдвэрлэгч барьцаа хөрөнгийн гачигдалтай фермерт хөрөнгө оруулалт хийх бололцоо олгох (жишээ нь, банкны зээлийн баталгаа гаргах) замаар харилцан барьцаалж, гэрээний амлалтын итгэлтэй байдлыг төрүүлж, зах зээлийн үр ашиггүй байдал болон нийгмийн институцийн сул хөгжлийг гэтлэх бололцоо олгожээ. Үр дүнд нь боловсруулах үйлдвэрийн гарц, бүтээмж, түүхий эдийн чанар нэмэгдсэн бол фермерүүд орцоор хангагдах, хөрөнгө оруулалт хийх боломжтой болж дам гарц, бүтээмж, чанарын өсөлтөөр үр өгөөж хүртсэн юм. Мөн ХАА-н нийлүүлэлтийн сүлжээг сэргээх институцийн инновацийг гол төлөв гадаадын хөрөнгө оруулалттай, чанартай түүхий эдийн хэрэгцээтэй байгаа боловсруулах үйлдвэрлэгч санаачилж, тодорхой хугацааны хожимдолтой дотоодын бусад өрсөлдөгчид нэвтрүүлж, давхар үр ашиг хүртэж байна. en_US
dc.publisher Докторын хөтөлбөр en_US
dc.subject Нийлүүлэлтийн сүлжээ, шилжилтийн эдийн засаг, шинэ институцийн экономикс en_US
dc.title Засаглалын механизм: Төв ба Зүүн Европын орнууд дахь ХАА-н нийлүүлэлтийн сүлжээний дахин сэргэлт ба түүний засаглалын онцлог en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах