Хураангуй:
Машин сургалтын арга техникийн ашиглан хувьцааны ханшийн таамаглалыг хийж гүйцэтгэлээ. Уг судалгааны арга зүйд машин сургалтын LSTM, SVR зэрэг 2 загвараар Монголын Хөрөнгийн Биржийн ТОП20 индексийн томоохон хувьцаат компаниуд болох Говь ХК, Түмэн Шувуут ХК-н ханшийн таамаглалыг хийсэн. Ханшийн таамаглалыг LSTM загвараар хийхэд трендыг зөв тодорхойлж, таамаглалын алдаа бага гарсан нь уг загвар Монгол улсын хувьд тохиромжтой загвар болж буй нь харагдлаа. Мөн SVR загварыг ашиглахад хязгаарлалтын хувь хэмжээг илүү сайн тооцох хэрэгтэй.