Хураангуй:
Аливаа арилжааны банкны тогтвортой үйл ажиллагаа нь зээлийн эрсдэл, зээлийн багцын удирдлагаас ихээхэн хамаардаг учир зээлийн багцын оновчтой удирдлага нь чухал билээ. Уг дипломын ажлын хүрээнд Монголын арилжааны банкуудын зээлийн багцын удирдлагын өнөөгийн нөхцөл байдлыг судалж, түүний үр дүнгээс сонгогдсон нэг банкны зээлийн үйл ажиллагааны мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээ хийж, оновчтой хэмжээг тогтоон зээлийн багцын өнөөгийн удирдлагыг цаашид сайжруулах арга замуудыг тодорхойлохыг зорьсон.