СЭЗИС - Бүтээлийн сан

ОЛОН ТООНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ (CLASS ACTION) ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ /Гадаад улсын жишээ нь дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Доржсүрэн, Оюун
dc.contributor.author Энхтайван, Гандиймаа
dc.date.accessioned 2023-06-16T09:32:42Z
dc.date.available 2023-06-16T09:32:42Z
dc.date.issued 2023-06-16
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3440
dc.description.abstract Хурдастай хөгжин тэлж, өдөр бүр шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр бий болж буй өнөөгийн нийгэм, зах зээлд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах улам бүр ярвигтай болсоор байна. Одоо байгаа болон шинээр бий болж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь дан ганц нэг хүнд зориулагдах бус олон тооны хэрэглэгч, массыг хамарсан байдлаар нийлүүлэгдэн хангагдсаар байна. Энэ явцад хэрэглэгчийн эрх ашиг их бага хэмжээгээр зөрчигдсөөр байгаа юм. Зах зээл, эдийн засгийн хувьд ч үйлдвэрлэгч болон төрөл бүрийн үйлчилгээг үзүүлж буй аж ахуй нэгж байгууллагуудын хувьд массын нийлүүлэлт буюу олон тооны хэрэглэгчдэд хандан үйлчилгээ үзүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь түгээмэл асуудал болсон. Тэгвэл их бага хэмжээгээр зөрчигдөөд байгаа эдгээр олон тооны хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хялбар, шуурхай шийдвэрлэх боломжтой эрх зүйн зохицуулалтыг бий болгох асуудлыг хөндөх нь өнөөгийн нийгэмд зайлшгүй шаардлагатай болоод байна. Энэ асуудлыг хөндөн олон тооны хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж нэг дор нэхэмжлэл гаргах ухагдахууныг Монголын эрх зүйн орчинд нэвтрүүлэх боломжуудын талаар судалж, судалгааны зорилгодоо хүрэхийн тулд эх газрын эрх зүйн бүлд хамаарах улсын эрх зүйн зохицуулалт, өөрийн улсын төстэй харилцааг харьцуулан судалж, бодитоор нэвтрүүлэн хэрэгжүүлэх боломжтой эсэхийг гаргаж ирэх зорилтыг тавин судалсан. Судалгааны үр дүнд Монгол улсад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо бүрдсэн байдаг бөгөөд энэхүү тогтолцоонд олон тооны хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын тухайлан тусгаж өгөх шаардлагатай байгааг судалгааны үр дүнд гарган тусгасан. en_US
dc.subject Class action, Class action lawsuit, Олон тооны хэрэглэгч, Олон тооны хэрэглэгчийн эрх, Хэрэглэгчийн эрх ашиг, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, Хэрэглэгчийн эрх зүй, Бүлгийн нэхэмжлэл, Хамтын нэхэмжлэл, Худалдааны эрх зүй, Арилжааны эрх зүй en_US
dc.title ОЛОН ТООНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ (CLASS ACTION) ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ /Гадаад улсын жишээ нь дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах