dc.description.abstract |
Боловсролын чанарын асуудал нь нийгэмд хамгийн том тулгамдаж буй чухал асуудал болсоор ирсэн. Энэ нь ганцхан оюутанд нөлөөлөх зүйл биш (M Micevski & S Kadic-Maglajlic, 2013), улс орны ирээдүйн болон өнгөрсөн бүх цаг үеийн илэрхийлэл болох зүйл юм. Зарим орны хувьд дээд боловсролын салбарыг идэвхтэйгээр дэмжиж, гадаад улс оронд өөрсдийн салбар сургуулийг нээж, их сургуулиуд өөрсдийн стратегийн зорилгодоо энэ тухай тусгаж эхэлсэн байна. Харин манай орны хувьд гадаадад боловсрол эзэмших, бусад орны сургуульд суралцах асуудал дээгүүр үнэлэгдсээр буй нь харамсалтай. Яагаад Монголд боловсрол хямд үнэлэгдээд байгаа вэ? Монгол оюутнууд эх орондоо эзэмшиж буй боловсролоо хэрхэн үнэлж байна вэ? гэсэн асуулт бидэнд гарч ирж байна.
Бизнесийн сургуулиуд өөрсдийн үйл ажиллагааг “ТОМ БИЗНЕС” болгон өргөжүүлж, бизнесийн стратегийн өөр төрлийг хөгжүүлж байна. (Jurse, 2002), (Pfeff & Fong, 2002) Бизнесийн сургуулийн тоо нэмэгдэхийн хэрээр хоорондын харьцуулалт нэмэгдэж байна. Иймэрхүү өрсөлдөөнтэй нөхцөл байдалд, тухайн сургууль өөрийн онцлогоо ашиглан, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай юм. Логикоор харвал, сургуулийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлсэнээр бусдаас ялгаатай байдал бий болж өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Ихэнхидээ үйлчилгээг үнэлэхэд үйлчлүүлэгчидэд /одоогийн болон ирээдүйн/ (Zeithaml, Parasuraman, & Berry, 1990) бэрхшээл үүсдэг байна. Үйлчлүүлэгчдэд үйлчилгээг хүртэхээс өмнө түүнийг үнэлсэн баттай үнэлгээг өгөхөд хүндрэлтэй байдаг талаар дурдсан билээ. Сүүлийн үед үйлчлүүлэгчид олон улсын магадлан итгэмжлэлийг гол шалгуур болгон сургуулиа сонгодог болсон байна. Энэ нь тухайн сургуулийн үйлчилгээний чанарыг хэмжих чухал хэмжүүр гэж үзэх хандлага бий болсон.
Үйлчилгээний чанарыг тодорхойлох болон дүгнэлт өгөх нь оюутнуудын хүлээлтээс шалтгаалдаг бөгөөд энэ нь тухайн байгууллагын өрсөлдөх чадварын үзүүлэлт болдог. (Coccari & Javalgi, 1995) Энэ шалтгаанаар, үйлчилгээний чанарm дүгнэлт хийж байгаа оюутны хувьд их сургууль ямар байх ёстой гэдэг төсөөлөл нь их чухал асуудал болоод байгаа юм. (Durvasula, Lysonski, & Madhavi, 2011) |
en_US |