dc.description.abstract |
Монгол улсад 1990 оноос хойш видео тоглоом дэлгэрч Sega, PC, Atari, Playsation, Nintendo хэлбэрээр орж ирсэн юм. Өдгөө монгол улсад хамгийн өргөн дэлгэрсэн хэлбэр нь хар ярианы хэллэгээр PC тоглоомын газар буюу албан ёсны нэршлээр цахим тоглоомын газар гэдэг бөгөөд 2023 оны байдлаар монгол улсад нийт 590 гаруй албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газар байгаа юм. Цаг хугацаа өнгөрөх тусам техник технологи, хүрээлэн буй орчин, эдийн засаг өөрчлөгдөхийн хэрээр монгол дахь үйлчилгээний газруудаар үйлчлүүлэгчдийн зан төлөв хувьсаж байгаа билээ. Энэнтэй холбоотойгоор энэхүү судалгааны зорилго нь Монгол улс дахь цахим тоглоомын газраар үйлчлүүлэгчдийн зан төлөвийг судлах зорилготой чанарын болон тоон мэдээлэл цуглуулах аргыг хослуулан судалгаа боловсруулсан юм. Судалгааны үр дүнд Монголын цахим тоглоомын газраар үйлчлүүлэгчдийн зан төлөвт хэд хэдэн гол талыг илрүүлсэн. Судалгаанаас нэгдүгээрт, хүмүүс интернэтэд нэвтрэх, онлайн тоглоом тоглох, нийгэмших, зугаа цэнгэл гэх мэт зорилгоор цахим тоглоомын газраар үйлчлүүлдэг гол шалтгаануудыг тодорхойлсон. Цаашлаад цахим тоглоомын газар сонгоно үйлчлүүлэхэд боломжийн үнэ, тав тухтай байдал, дэд бүтцийн чанар зэрэг нь чухал ач холбогдолтой болохыг судалгаа онцолсон юм. |
en_US |
dc.subject |
Цахим тоглоом, цахим тоглоомын газар, Esports, интернэт, олон улс, үйлчлүүлэгч, хөгжил, мэдээллийн хэрэгсэл, технологи |
en_US |