dc.description.abstract |
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хөрөнгийн зах зээл асар хурдацтай хөгжиж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд ч энэ зэх зээл ихээр хөгжиж хөрөнгө оруулагчид, арилжаачид нэмэгдэж иргэд энэ талаар ихээр сонирхох болсон нь ажиглагдаж байна. Гэсэн хэдий Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийж буй компаниудын хувьцааны үнэ богино хугацаанд ихээр хэлбэлзэж байгаа нь хөрөнгө оруулагчдад эрсдэлийг дагуулж байна. Энэхүү хэлбэлзэлд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлохын тулд хувьцааны үнийн талаарх онолын судалгаа болон судлагдсан байдлын судалгааны үндсэн дээр хувьцааг бодит үнэ цэнээс нь өндрөөр үнэлэх, хэт доогуур үнэлэх нь хувьцааны үнийн богино хугацааны хэлбэлзлийг бий болгодог байна. Иймээс энэхүү хэлбэлзэлд нөлөөлдөг хүчин зүйлсэд компанийн гаргаж буй хувьцааны тоо ширхэг, IPO захиалгын давж биелсэн байдал, компанийн хөрөнгийн хэмжээ, анх санал болгож буй үнэ, арилжих өдрийн зөрүү, ТОП-20 индекс, инфляцын түвшин зэргийг тодорхойлж IPO гаргаснаас хойш 1, 3, 6 дахь сарын хувьцааны үнийн хэлбэлзэлд хэрхэн нөлөөлж байгааг Eviews программ ашиглан шинжилсэн болно. |
en_US |