СЭЗИС - Бүтээлийн сан

АУТИЗМЫГ ТАНИУЛАХ НИЙГМИЙН МАРКЕТИНГ /АМЬДРАЛЫН ЧАНАРТ НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ЖИШЭЭН ДЭЭР/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Лувсан-Очир, Гантуяа
dc.contributor.author Энхсайхан, Намжилмаа
dc.date.accessioned 2023-06-15T11:27:35Z
dc.date.available 2023-06-15T11:27:35Z
dc.date.issued 2023-06-15
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3411
dc.description.abstract 1944 онд нийгэмших чадвар муутай бүлэг хүүхдийг дүрсэлснээр Аспергерийн хам шинж гэх ойлголт анх бий болж байжээ. Харьцангуй залуу Аутизмын хүрээний эмгэг гэх ойлголт нь одоо болтол зарим улс орнуудын нийгэмд хангалттай байдлаар танигдаагүй хэвээр байгаа бөгөөд жил ирэх тутамд хурдацтайгаар өссөөр байна. Монгол улсын хэмжээнд СЭМҮТ-д 2022 онд оношлуулсан хүүхдийн тоо 746 байсан бол 2021 онд 276 хүүхэд оношлуулж байсан. Энэ нь харьцуулалт хийхэд 2.7 дахин их өссөн үзүүлэлттэй байгаа юм. АХЭ-ийн талаар судалсан баримт, мэдээлэл, статистиктай судалгааны ажил одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хийгдээгүй байгаа төдийгүй нийгэм Аутизм бол өвчин гэж хүлээж авдаг эсвэл энэ нэр томьёог огт мэддэггүй нь дийлэнх хэсэг болон Даун Аутизмыг нэг эмгэг хэмээн боддог хэсэг бүлэг байдаг (Монголын аутизмын холбоо, 2022) гэх буруу ойлголттой байна. Мөн АХЭ-ийн талаар нийгмийн маркетингийн ажлууд бага хийгдсэн, танигдаж чадаагүй, зөвхөн зорилтот бүлэгтээ хүрдэг. Тиймээс АХЭ-ийг нийгэмд таниулах зайлшгүй шаардлагатай гэж үзэн аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн амьдралын чанарт нөлөөлж буй хүчин зүйлсийн хамаарлыг судлан, гарсан дүгнэлт тоо баримт дээр тулгуурлан нийгмийн маркетингийн санаа боловсруулсан. Амьдралын чанарын хамаарлыг судлахдаа нийт 175 АХЭ-тэй хүүхэдтэй эцэг эхчүүдээс асуулгын аргаар судалгааг аван, IBM SPSS Statistic 23, Microsoft Excel 2016 программын тусламжтайгаар үр дүнг боловсруулав. en_US
dc.subject Аутизмын хүрээний эмгэг (АХЭ), амьдралын чанар, нийгмийн маркетинг, бие махбодын үйл ажиллагаа, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагаа, нийгмийн үйл ажиллагаа, сургуулийн үйл ажиллагаа, аутизмтай хүүхдийн давуу тал, өнгө өнгийн ертөнц en_US
dc.title АУТИЗМЫГ ТАНИУЛАХ НИЙГМИЙН МАРКЕТИНГ /АМЬДРАЛЫН ЧАНАРТ НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ЖИШЭЭН ДЭЭР/ en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах