Хураангуй:
Энэхүү судалгаагаар бүтээгдэхүүний өртгийг бууруулахдаа орчин үеийн шинэлэг
аргачлалуудыг ашиглана гэж төлөвлөсөн. Уг судалгааны зорилго бол орчин үеийн,
байгальд ээлтэй технологи ашиглан хаягдаж буй малын арьс ширийг боловсруулахад
өртгийг бууруулах орчин үеийн хандлагыг судлах юм. Өртгийг бууруулах боломжийг
тодорхойлсноор үслэгийн үйлдвэрлэлийн салбарыг өргөжүүлэх, цаашид экспортын
боломжийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой судалгаа юм. Судалгаанд баримт бичгийн
судалгааны индукц, дедукцийн аргачлалуудыг болон ажиглалт, туршилт хийх аргуудыг
ашигласан. Судалгааг хийхдээ технологийг сайжруулах тал дээр төвлөрч технологийн
оновчтой шийдлүүдийн талаар судалсан ба үүнийг даган өртгийг бууруулах боломжийг
тооцоолсон.