СЭЗИС - Бүтээлийн сан

Орон нутаг дахь цахим банкны хүртээмжийг нэмэгдүүлэх боломж

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхбаяр, Тамир
dc.contributor.author Мөнхбаяр, Маралмаа
dc.date.accessioned 2023-06-14T11:45:42Z
dc.date.available 2023-06-14T11:45:42Z
dc.date.issued 2023-06-14
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3390
dc.description.abstract Интернэт банк нь монголын зах зээлд нэвтрээд төдийлөн удаагүй байгаатай холбоотойгоор орон нутгийн иргэд ихэвчлэн интернэт банкаар хийгдэх боломжтой банкны үйлчилгээнүүдийг уламжлалт хэлбэрээр авсаар байв. Банкны салбар, бэлэн мөнгөний машин руу явж үйлчилгээ авах нь хамгийн түрүүнд харилцагч иргэдийн цагийг үрээд зогсохгүй оочир дараалал, үйлчилгээний шимтгэл гэх зэрэг хэд хэдэн сул тал байлаа. Иймээс харилцагчдийн интернэт банкны хэрэглээг нэмэгдүүлэх боломжийг судалж хэрэгжүүлэх нь хоёр талд ашигтай шийдэл болов. Уг судалгааны ажлын хүрээнд орон нутаг дахь цахим банкны хүртээмжийн өнөөгийн байдлын судалгааг хийж, орон нутгийн иргэдэд цахим банкийг хэрэглэхэд тохиолддог бэрхшээл, идэвхтэй хэрэглэдэггүй шалтгаануудыг тогтоосны үр дүнд цахим банкны хүртээмжийг нэмэгдүүлэх талаар боломжит шийдлийг гаргалаа. Орон нутагт амьдардаг банкны харилцагч иргэдийн цахим банкны хэрэглээ, хүртээмжийг судлахаар орон нутгийн иргэдийн харилцаа холбоо, технологийн хүртээмж судалгааг хийв. Мөн судлаач миний бие google form ашиглан орон нутагт амьдардаг иргэдээс цахим банкийг хэрэглэдэг эсэх, хэр идэвхтэй хэрэглэдэг, хэрэглэхэд ямар бэрхшээл, асуудал гардаг талаарх судалгааг авсан билээ. Судалгааны үр дүнгээс харахад сумын төвөөс хол амьдардаг иргэдэд технологийн хүртээмж бага байсан нь интернэт банкийг идэвхгүй ашиглахад нөлөөлж байсан юм. Мөн түүнчлэн зарим иргэдийн интернэт банкны талаарх мэдлэг доогуур түвшинд байлаа. Үүнээс харахад орон нутаг дахь иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, дээшлүүлэх замаар цахим банкны хэрэглээг нэмэгдүүлэх нь банкны хувьд чухал хэрэгцээтэй байв. en_US
dc.subject Интернэт банк, Цахим банк, Банкны салбар, Интернэт банкны аппликейшн, Харилцах данс, Гүйлгээ, Зээл en_US
dc.title Орон нутаг дахь цахим банкны хүртээмжийг нэмэгдүүлэх боломж en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах