СЭЗИС - Бүтээлийн сан

Хүүхдийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авагч хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганболд, Сайнбилэг
dc.contributor.author Наваан, Батмөнх
dc.date.accessioned 2016-03-10T11:58:11Z
dc.date.available 2016-03-10T11:58:11Z
dc.date.issued 2016-03-10
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/337
dc.description.abstract Дэлхий нийтээр хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүний чанар эрүүл, мэндэд тустай байдлыг чухалчлан үзэх болсон өнөө үед тэдний хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэгчид эрүүл хүнс үйлдвэрлэх, хэрэглэгчдийг сэтгэл ханамжтай байлгах нь чухал сэдэв болж байна. Тиймээс хүүхдийн хүнсний бүтээгдэхүүний талаар олон төрлийн судалгаа эрчимтэй хийгдэж байгаа боловч яг хүүхдийн хүнс худалдан авагчдын бүтээгдэхүүнд чиглэсэн судалгаа цөөн байгаа нь энэ чиглэлийн судалгаа хийх шаардлагатай байгааг харуулж байна. Судалгаанаас харахад хүүхдийн хүнс тэжээл энгийн хүнсний бүтээгдэхүүнийг бодвол чанарын асуудал ихээр хөндөгддөг учир илүү нарийвчилсан судалгааг шаарддаг. Хүн амын өсөлттэй холбогдуулан хүнсний аюулгүй байдал, хүнс тэжээлийн чанарын асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Импортын бүтээгдэхүүн зах зээлийн ихэнх хувийг эзэлсэн нь энэ талын судалгаа шинжилгээ хийгдэх үндсэн нөхцөл болсон. Импортын бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт чанарын асуудал бүрхэг байгаагаас гадна генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн ихээр орж ирж байгаа зэрэг нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Олон улсын байгууллага болон төрийн зүгээс хүүхдийн хүнсний бүтээгдэхүүний талаарх судалгаа хийгддэг ч ихэвчлэн бүтээгдэхүүний орц найрлага, хүнсний агууламж талаас авч үзсэнээр хэрэглэгчийн байр суурийг орхигдуулдаг. Хүүхдийн хүнс тэжээлийн хувьд төрөөс анхаарал хандуулдаг ч бизнесийн байгууллагын эрх ашгаас шалтгаалан эрүүл ахуйн хэм хэмжээ алдагдахад хүрснээр бага насны хүүхдийн өвчлөлт нэмэгдэх хандлагатай байна. Уг судалгааны хувьд 0-2 насны хүүхдийн хүнс худалдан авагч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тодорхойлж өгөх шаардлагатай байсан. Тиймээс эцэг, эхчүүдийн сэтгэл ханамжийг ямар төвшинд байгааг хэрэглэж буй бүтээгдэхүүний талаас судлахыг чухалчилсан. Хүүхдийн хүнс худалдан авагчид өөрсдийн туршлага дээр үндэслэн бүтээгдэхүүнээ сонгодог нь практик жишээнээс харагддаг. Эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдийн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд итгэлгүй байгаад нөлөөлж буй хүчин зүйлсийг олон талаас нь тодорхойлсноор хүүхдийн хүнс үйлдвэрлэгч, импортлогчдод хэрэглэгчийн сэтгэл ханамжийг мэдрэхэд дэмжлэг үзүүлэх болно. en_US
dc.subject Хүүхдийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авагч хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа en_US
dc.subject Дэлхий нийтээр хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүний чанар en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject хэрэглэгчдийг сэтгэл ханамж en_US
dc.subject үйлдвэрлэгчид en_US
dc.subject хүүхдийн хүнс en_US
dc.subject худалдан авагч en_US
dc.subject хүнсний аюулгүй байдал en_US
dc.title Хүүхдийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авагч хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах