Хураангуй:
Санхүүгийн үйлчилгээ болон технологийн хөгжлийн хослолыг ашиглаж илүү хялбар
санхүүгийн үйлчилгээ үзүүлэх шийдэл бол “Финтек” юм. Сүүлийн 10 жилд санхүүгийн салбарт сүүлийн зуун жилээс илүү ахиц дэвшил гарсан. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар дэвшилтэт инновациуд нь санхүүгийн салбарт бизнес эрхлэх шинэ арга замыг бий болгож, санхүүгийн ертөнцөд хувьсгал хийсээр байна. Сүүлийн жилүүдэд манай улсад даатгал, ББСБ-ын салбар хурдацтай хөгжиж байгаа үед хэрэглэгч “Технологи”-ийн дэвшлийг хэрхэн ашиглаж хамгийн хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж байгаагаар нь өөрийн үйлчлүүлэх компаниа сонгодог болсон. Мөн санхүүгийн байгууллагуудын өсөлтийг үйл ажиллагаандаа финтек нэвтрүүлсэнтэй холбон тайлбарлаж байна. Мoнгoл улсын санхүүгийн зах зээлийн хэмжээнд 2%, ББСБ-ын салбарын хувьд 3 хүрэхгүй хувь нь технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлсэн байна. Ийм учраас энэхүү судалгааны хүрээнд санхүүгийн байгууллагууд тэр дундаа банк, даатгал, ББСБ-ыг сонгон авч салбарын өсөлтөд финтек хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохыг зорьсон