dc.description.abstract |
Монгол улсын санхүүгийн зах зээлд даатгалын салбар олон улсуудтай харьцуулахад бага хэмжээ эзэлдэгч жил бүр өссөн үзүүлэлтүүдтэй байгаа юм. 2023 оны байдлаар ердийн даатгалын 15 компани, урт хугацааны даатгалын 2 компани, давхар даатгалын 1 компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниуд нь болзошгүй хохирлоос санхүүгийн хамгаалалтыг хангах замаар даатгуулагчдад эрсдэлийг удирдахад үйл ажиллагаа явуулж байна. Манай улсад сүүлийн жилүүдэд компаниуд нээлттэй хувьцаа гаргах явдал ихээр бий болж байгаа. Үүнийгээ дагаад даатгалын салбарт ч бий болж даатгалын зарим компаниуд IPO гаргасан. Монгол улсад Ард даатгал, Мандал даатгал, Бодь даатгал компаниуд нь IPO гаргаж хувьцаат компани болсон юм. Иймд даатгалын компани IPO хийснээр ямар өөрчлөлт бий болох тэр дундаа компанийн үр ашигт IPO хийснээр хэрхэн нөлөөлөх нь зүй ёсоор тавигдаж байна. Тус судалгааны ажлаар IPO хийснээр даатгалын салбарын үр ашигт хэрхэн нөлөөлөх талаар Экнометрикийн Панель өгөгдлийн регрессийн шинжилгээ хийн үр дүнг тодорхойлсон. Шинжилгээг хийхдээ ердийн даатгалын компанийн нийт 15 үйл ажиллагаагаа явуулж буй компанийн 2010-2022 оны нийт 52 улирлын санхүү болон орлогын тайлангаас дата цуглуулан өөрийн хөрөнгийн өгөөжийг нийт хөрөнгийн өгөөж, өрийн харьцаа, харангийн эргэц, нийт ашгийн ахиуц, нээлттэй эсэх, IPO хийсэн хувь хэмжээ зэрэг хувьсагчуудыг сонгон авсан. Шинжилгээний үр дүнд IPO хийснээр даатгалын компанийн үр ашигт ямарваа байдлаар нөлөөлөл үзүүлэхгүй хэмээн гарсан ба урт хугацаандаа ямарваа өөрчлөлт бий болох боломжтой юм. Мөн нэмэлтээр IPO хийсэн 3 даатгалын компаниудтай холбогдон ярилцлага хийн судалгаа авсан. Эдгээр зүйлүүдийг судлан судалгаагаа нэгтгэж дүгнэн санал зөвлөмж боловсруулсан. |
en_US |