СЭЗИС - Бүтээлийн сан

Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын эрх зүйн зохицуулалтын зарим асуудал

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Б, Мөнгөннахиа
dc.contributor.author Баттулга, Батцэцэг
dc.date.accessioned 2023-06-13T10:24:33Z
dc.date.available 2023-06-13T10:24:33Z
dc.date.issued 2023-06-13
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3358
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын хүрээнд ипотекийн зээл болон даатгал, ипотекийн даатгал, уг даатгалтай холбоотой гэрээ, ипотекийн даатгалын тусгайлсан нэг бүтээгдэхүүнийг онолын хувьд дэлгэрэнгүй авч үзсэн бөгөөд сэдвийн тулгамдсан асуудал дээрээ үндэслэн судалгаа, шинжилгээг хийлээ. Уялдаа холбооны хувьд зээлдэгч нараас судалгаа авч, түүний асуудал, дүгнэлтийн үндсэн дээр шүүхийн шийдвэрт судалгаа хийсэн бөгөөд ипотекийн даатгалыг урт хугацаат амьдралын даатгал болгох талаас нь хэд хэдэн улстай харьцуулсан судалгааг гаргасан билээ. Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний хувьд тухайн даатгалын маргаан, шийдвэрийн гол асуудлыг нарийвчлан судалсан бол ипотекийн зээлдэгч нараас авсан судалгааны үр дүнд зээлдэгч нарын ипотекийн даатгалын талаарх ойлголт дутмаг, даатгалын хэрэгцээ шаардлага, гэрээний нөхцөлийг ойлгоогүй даатгуулсан, мөн ямар даатгалын компанид даатгуулснаа мэдэхгүй, тус даатгалын гол мөн чанарыг ойлгоогүй зээлдэгч нар дийлэнх хувийг нь эзэлж байсан. Харин харьцуулсан судалгааны хувьд олон улсын туршлагаас харахад ипотекийн зээлдэгчийн даатгал гэж даатгуулдаг тус бүтээгдэхүүнийг өөрчилж урт хугацаат буюу амьдралын даатгалын хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх нь илүү өгөөжтэй, үр ашигтай бөгөөд ипотекийн зээлээр байр авч буй зээлдэгч нарыг урт хугацаат амьдралын даатгалын хэлбэрээр даатгахын тулд юун түрүүнд урт хугацаат даагалын компаниудыг нэмж, ердийн даатгалын компанид даатгуулдаг үйл явцыг зогсоох, ипотекийн зээл нь өөрөө үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан урт хугацаанд үргэлжлэх зээл тул ердийн даатгалын үйл ажиллагаанд нийцэхгүй юм. Үүнээс үүдэн ипотекийн даатгалын эрх зүйн орчинг сайжруулах хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болоод байна. Ипотекийн даатгалын эрх зүйн зохицуулалтад хамгийн түрүүнд өөрчлөлт оруулах ёстой зүйл нь ДтХ, ДМОтХ-д хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Тус хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам болон Ипотекийн даатгалын гэрээний нөхцөлийг тодорхой, хоёрдмол утгагүй, хоёр талын эрх ашгийг хамгаалж, тэгш эрхийн зарчимд үндэслэсэн нарийвчилсан зохицуулалттайгаар гэрээний нөхцөлийг өөрчлөх боломжтой юм. Харин ДтХ, ДМОтХ-д даатгалын зуучлагчийн хүлээх үүрэг, хариуцлагыг нарийн тодорхой тусгаж өгснөөр зуучлагчийн хувьд зуучлагч нь мэргэжлийн гэхээсээ илүү борлуулагчийн үүрэг гүйцэтгэх, чанаргүй даатгалын гэрээ байгуулах, гэрээ байгуулсны төлөө шан харамж авах зэргээр даатгуулагчийг хохироох зүй бус үзэгдлийг бууруулах нэг хэлбэр болно гэж үзсэн болно. en_US
dc.subject Гэрээ, даатгал, ипотек, ипотекийн зээлийн гэрээ, ипотекийн даатгал, зээлдэгч, даатгалын компани en_US
dc.title Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын эрх зүйн зохицуулалтын зарим асуудал en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Л, Хаш


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах