dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлын хүрээнд барилгын салбарт хэрэгжиж байгаа хувийн санхүүжилттэй төслүүдийг хэрэгжүүлэхэд төслийн баг нь тухайн төслийн амжилтанд хэрхэн нөлөөлдөг нөлөөллийг барилгын төслийн хөгжүүлэгч буюу захиалагчийн талаас харж судлах бөгөөд судалгааны дүгнэлтэд тулгуурлан хувийн санхүүжилттэй иргэний барилгын төслийн багийг бүрдүүлэхэд анхаарах хүчин зүйлсийн талаар тохирох санал зөвлөмжийг боловсруулсан юм.
Улсын эдийн засаг хөгжихтэй зэрэгцэн барилгын салбарын хөгжил сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байна. Хотжилт, хүн амын өсөлт болон уул уурхай, дэд бүтцийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтуудыг авч үзвэл 2022 онд нийт 6.3 их наяд төгрөгийг энэ салбарт оруулсан нь хот суурин газрууд төдийгүй хөдөө орон нутагт барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад барилгын төслүүдийн зах зээлийн багтаамж нэмэгдэж байгааг харуулж байна. Төслийн баг нь барилгын төслийн шууд нөлөөлж болох чухал хүчин зүйлсийн нэг юм. Барилгын төслүүдийн хэмжээ, төслийн зориулалт, үргэлжлэх хугацаа, санхүүжилтийн хэлбэр, зэргээс шалтгаалан тухайн төслийн амжилт, гүйцэтгэлийг хэмжих хэмжүүрүүд харилцан адилгүй байдаг тул энэ удаагийн судалгааны ажилдаа зөвхөн хувийн санхүүжилтээр хэрэгжиж буй иргэний барилгын төслүүд буюу нийтийн болон хувийн орон сууцны төслийн баг нь тухайн төслийн амжилт, гүйцэтгэлийг хэмжих үзүүлэлтүүдэд хэрхэн яаж нөлөөлдөг талаар авч үзэв. Өнөөдрийн байдлаар захиалагчийн төслийн удирдлагууд багаа бүрдүүлэхдээ хэрхэн бүрдүүлдэг вэ?, тэднийг шалгаруулахдаа гишүүдийн ямар ур чадварыг онцгойлон авч үздэг вэ? тэдгээрийн зөөлөн болон хатуу ур чадварууд нь төслийн амжилтанд хэрхэн яаж нөлөөлдөг, барилгын төслийн амжилтанд багийн гишүүдээс өөр ямар хүчин зүйлсийг анхаарч үзэх ёстой вэ? гэсэн агуулгуудыг судалгаандаа тусгаж харуулахыг зорилоо. |
en_US |