Хураангуй:
Байгууллагууд тархи судлалын техник төхөөрөмжийн тусламжтайгаар сайн манлайлагчийн тархины загварыг тодорхойлон ажилтан сонгон шалгаруулах, тушаал дэвшүүлэх гэх мэт судалгаа туршилтууд хийж байна. Тархи судлалын техник төхөөрөмжийг ашиглан сайн үр дүнд хүрэх боломжтой ч үүнтэй зэрэгцэн ёс зүйн асуудлууд хөндөгдөж байна. Энэхүү хүн хамруулсан судалгааг удирдан явуулж буй судлаач нь мэргэжлийн, мэргэшсэн байх ёстой. Хүний тархин дахь мэдээлэл нь хэний ч олж мэдэх боломжгүй хувь хүний нууц, нууцлалтай холбоотой мэдээллүүд байдаг учир тухайн судлаачийн мэргэжлийн ёс зүй, ур чадвар өндөр түвшинд байх ёстой. Хүн хамруулсан анагаах ухааны туршилт судалгааг гүйцэтгэж буй лабораторын орчин дахь судлаач ёс зүйн зарчим хэм хэмжээг баримтлан дагаж мөрдөх ёстой. Лабораторын орчин дахь судлаач хүний тархин дээр хийсэн шинжилгээг тухайн төхөөрөмжийн талаарх хангалттай мэдлэггүйн улмаас өөрийн үзэмжээр тайлбарлаж буруу хөрвүүлэх мөн ёс зүйн хувьд гаргаж байгаа шийдвэр гаргалтууд нь судалгааг буруу ашиглах, зүй бус болгох эрсдэл үүсгэнэ. Тархи судлалын техник төхөөрөмжийг зүй бусаар ашиглавал ялгаварлан гадуурхалт, албадан шахалтанд оруулах гэх мэт ёс зүйн асуудлууд гарч ирж байна. Энэхүү хувь хүн болон нийгэмд үүсэх ёс зүйн асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд судлаач ёс зүйг өндөр түвшинд баримтлан дагах ёстой