Хураангуй:
Хөрөнгийн зах зээлийн хөгжил, чиг хандлага, сорилтыг Олон улс, Бүс нутаг, Монгол улсын хэмжээнд судласан. Хугацааны хоцрогдолтой авторегресс, тогтмол болон санамсаргүй нөлөөллийн загвараар панел дата ашиглан ХЗЗ-н хөгжлийг судласан бол чиг хандлага, сорилтуудыг баримт бичгийн судалгаагаар хоёрдогч эх сурвалжаас судлан боловсруулав. Уг судалгааны ажил нь санхүүгийн зах зээлийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захиалгат ажил тул хураангуй файлыг хавсаргав.