Хураангуй:
Энэхүү дипломын ажлын хүрээнд миний бие “ Худалдан авагчийн дэлгүүр сонгох зан төлөвийн ялгаа” сэдвээр судалгааны ажил хийж гүйцэтгэлээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хүнсний сүлжээ дэлгүүрүүд, түүгээр үйлчлүүлж буй худалдан авагчийн дэлгүүр сонгох зан төлөвийн ялгаа, мөн дэлгүүрийн сонголтонд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлохыг зорьсон билээ. Дэлгүүр сонгох зан төлөвийн ялгааг гаргахын тулд онолын судалгаанд зах зээлийн хэсэгчилэлийн үндсэн ойлголт, түүн дотор сэтгэл зүйн зарчимаар хэсэгчилэх тухай, мөн дэлгүүрийн сонголтонд нөлөөлж болох хүчин зүйлсүүдийг судалсан билээ. Онолын судалгаанаас гарсан үр дүнгээ эмпирик судалгаандаа ашигласан бөгөөд тус хэсэгт 2 үндсэн шинжилгээг хийж гүйцэтгэсэн. 1-р худалдан авагчийн дэлгүүр сонголтонд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор фактор шинжилгээ хийж нийт 7 бүлэг бүхий нөлөөлөгч хувьсагчуудыг гаргаж ирсэн. 2-р Хэрэглэгчийн сэтгэл зүйн хандлагыг үнэлэх үүднээс кластер шинжилгээ хийж үр дүнд нь 4 ялгаатай сегментийг гаргаж ирсэн. Үүнд:
1. Чөлөөт цагаараа дэлгүүрээр үйлчлүүлэгчид
2. Идэвхигүй үйлчлүүлэгчид
3. Төгс үйлчилгээг хүсэмжлэгчид
4. Хэмнэлттэй үйчлүүлэгч гэсэн 4 зан төлөвийн ялгаатай дэлгүүрээр үйлчлүүлэгчидйг гаргаж ирлээ.