dc.contributor.advisor |
Чулуунбаатар, Баярцэцэг |
|
dc.contributor.author |
Мөнхбат, Гэрэлт-Од |
|
dc.date.accessioned |
2023-06-12T08:15:10Z |
|
dc.date.available |
2023-06-12T08:15:10Z |
|
dc.date.issued |
2023-06-12 |
|
dc.identifier |
Бакалавр |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3334 |
|
dc.description.abstract |
Сүүлийн үед Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компаниуд ногдол ашиг олгох нь ихэссэн байна. 5 жилийн өмнө буюу 2018 онд ногдол ашиг олгосон компанийн тоо 21 байсан бол 2023 онд ногдол ашиг олгох компанийн тоо 33 болж 57%-иар өсчээ. Энэхүү ногдол ашгийн бодлого нь хувьцааны үнэ цэнэтэй хамааралтай эсэх, ногдол ашгийн бодлогоор дамжуулан компанийн үнэ цэнийг сайжруулах боломжтой эсэх асуудлын дор энэхүү сэдвийг сонголоо. Компанийн ногдол ашгийн бодлого нь хувьцааны үнэлгээнд хамааралтай эсэхийг судлах зорилготой ба энэ нь компани талаас ногдол ашгийн бодлогоо сайжруулах хөшүүрэг болох боломжтой. Мөн үүнээс шалтгаалан хөрөнгө оруулагчдын хувьцааны багцад олон шинэ компанийн боломж нэмэгдэж, компанийн үнэлгээ ч тэр хэрээр нэмэгдэх боломжтой гэж харж байна. Сэдэвтэй холбоотой өмнөх судалгааны ажлуудыг судалхад олон янзын үр дүн гарсан байсан ба тухайн орны зах зээлийн байдал болон компанийн өөр бусад хүчин зүйлс нь энэхүү хувьцааны үнэ цэнэд ногдол ашгийн бодлогын үзүүлэх нөлөөнд нөлөөлж ихэсгэж, багасгадаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Өнөөгийн байдлын судалгаанд Монголын болон АНУ-ын хөрөнгийн зах зээл, ногдол ашиг олгодог, олгодоггүй компаниудыг судалсан. Судалхад Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын 13.2 хувь нь ногдол ашиг олгож байсан бол АНУ-ын S&P 500 индексэд бүртгэлтэй компаниудын 80 гаруй хувь нь ногдол ашиг олгож байснаараа ихээхэн ялгаатай байна. Эмпирик судалгааны хүрээнд тус хоёр улсын нээлттэй компаниуд дээр шинжилгээ хийсэн ба ногдол ашгийн бодлого болон нэмэлт үзүүлэлтүүдийг сонгон авч компанийн хувьцааны үнэ цэнэд үзүүлэх нөлөөг шинжилсэн болно. |
en_US |
dc.subject |
Ногдол ашгийн бодлого, ногдол ашиг, хувьцааны үнэ цэнэ, ногдол ашгийн бодлогын нөлөө |
en_US |
dc.title |
Компанийн хувьцааны үнэ цэнэд ногдол ашгийн бодлогын үзүүлэх нөлөө |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Менежмент, санхүүгийн |
|
ife.Мэргэжил.Индекс |
D340400 |
|
ife.Зэрэг |
Бакалавр |
|