СЭЗИС - Бүтээлийн сан

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн сургалтыг нэвтрүүлэх туршлага: БНСУ-ын жишээн дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Лхамсүрэн, Отгонбаяр
dc.contributor.author Эрдэнэсанаа, Уянга
dc.date.accessioned 2023-06-12T08:13:51Z
dc.date.available 2023-06-12T08:13:51Z
dc.date.issued 2023-06-12
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3333
dc.description.abstract Уг судалгааг судалгааны ажлын зорилгод нийцүүлэн БНСУ-ын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрх зүйн сургалтын хөтөлбөрт тусгагдсан үндсэн сэдвүүдээс сонгон авч судаллаа. Судалгааны ажлын онолын бүлэгт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй (МУТСТ) холбоотой эрх зүйн эх сурвалжийн хүрээнд Нэгдсэн Үндэсний байгууллагын гэрээ конвенц, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийн тогтоолууд, Монгол Улс болон БНСУ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хууль, тогтоомжуудыг дэлгэрэнгүй байдлаар танилцууллаа. Мөн мөнгө угаах гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн асуудлууд болон МУТСТ эрх зүй захиргааны эрх зүйтэй хэрхэн холбогдох асуудал, Монгол Улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх төрийн байгууллагуудын чиг үүрэг, хяналт шалгалтын тогтолцоо, мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн үүрэг оролцоо, БНСУ мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийн хүрээг хуульчилсан байдал, тус улсын МУТСТ санхүүжүүлэхтэй тэмцэх хяналт шалгалтын тогтолцоо, санхүүгийн мэдээллийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, МУТСТ хууль тогтоомжуудын онцлог, ялгааг судалж, харьцуулан дүгнэх замаар тайлбарласан болно. Судалгааны бүлэгт Монгол Улс дахь МУТСТ эрх зүйн сургалт хөтөлбөрийн өнөөгийн байдлыг тодруулж, БНСУ-ын их, дээд сургууль, мэргэжлийн холбоод институтэд хэрэгжүүлж буй МУТСТ эрх зүйн сургалт хөтөлбөрийн зорилго, сургалт зохион байгуулж байгаа хэлбэр, сургалтын хөтөлбөрт тусгагдсан хичээлийн сэдэв, агуулгын хүрээ, сургалтад ашиглаж буй материаллаг нөөц бололцооны талаар судалж, СЭЗИС-д хэрэгжүүлж буй МУТСТ эрх зүйн хичээлийн сэдэв, агуулгыг дэлгэрүүлэх боломжийн талаар судлаачийн зүгээс санал орууллаа. en_US
dc.subject Мөнгө угаах, мэдээлэх үүрэгтэй этгээдүүд, санхүүгийн мэдээллийн алба, суурь гэмт хэрэг, сэжигтэй гүйлгээ, терроризмыг санхүүжүүлэх, харилцагчийг таньж мэдэх, хөтөлбөр, хяналт шалгалтын тогтолцоо, чиг үүрэг, эцсийн өмчлөгч, KoFIU en_US
dc.title Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн сургалтыг нэвтрүүлэх туршлага: БНСУ-ын жишээн дээр en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах