СЭЗИС - Бүтээлийн сан

Арилжааны банк харилцагчтай тогтоох харилцаанд цахим шилжилт нөлөөлөх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Баасанжав, Тулга
dc.contributor.author Отгонжаргал, Нандинцэцэг
dc.date.accessioned 2023-06-12T07:53:34Z
dc.date.available 2023-06-12T07:53:34Z
dc.date.issued 2023-06-12
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3332
dc.description.abstract Энэхүү судалгааны хүрээнд арилжааны банкны харилцагчтай тогтоох харилцаанд цахим шилжилт хэрхэн нөлөөлж байгаа судлах зорилготой юм. Судалгаандаа банктай харилцах харилцааг хэр хүчтэй байгааг коммитмент буюу харилцагчаар тууштай үлдэх байдлаар тодорхойлсон бөгөөд Мейер судлаачийн боловсруулсан үнэнч байдлын гурвалсан бүрэлдэхүүн загварыг ашиглаж харилцагчийн мэдэрч буй коммитментийн хэсгийг тодорхойлон харилцаа сул байна уу, хүчтэй байна уу гэдгийг тодорхойлсон юм. Тус судалгааны аргазүйг ашиглан системийн нөлөө бүхий банкуудаас ярилцлага болон тэдгээр банкны харилцагчдаас асуулгын аргаар судалгаа авсан юм. Үнэнч байдал нь тухайн хүн, байгууллагад хэр үнэнчээр хандаж байгааг илэрхийлэх ойлголт юм. Харилцагчийн банканд мэдэрч буй үнэнч байдал нь банк харилцагч хоёрын харилцааг сул эсвэл хүчтэй байгааг тодорхойлоход чиглэгддэг. Ямар төрлийн үнэнч байдал мэдэрч байгаагаас шалтгаалаад харилцагч тухайн байгууллагыг сонгож үлдэх, эсвэл илүү сайн бүтээгдэхүүн санал болгож байгаа байгууллагыг сонгох шийдвэр гаргадаг. Судалгааны үр дүнд харилцагчийн мэдрэх үнэнч байдлын түвшин дундаж бөгөөд үйлчлүүлж буй банкаа сонгох шалтгаануудын нэг нь олон харилцагч, салбар олон байгаа юм. Банкны салбар нэгж дээр очиж үйлчилгээ авахаас илүү цахимаар авах болсон нь харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа хэдий ч цахимаар үйлчилгээ авах нь тодорхой хэмжээнд үнэнч байдлын түвшнийг нэмэгдүүлж байгаа юм. en_US
dc.subject Арилжааны банк, харилцагч, цахим шилжилт, үнэнч байдал, харилцаа, итгэл en_US
dc.title Арилжааны банк харилцагчтай тогтоох харилцаанд цахим шилжилт нөлөөлөх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах