Хураангуй:
Хөрөнгийн удирдлагын салбар нь хөрөнгийн зах зээл болон үнэт цаасны зах зээлийн нарийн мэдлэггүй иргэдэд хөрөнгө оруулалтаас ашиг олох боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл санхүүгийн мэргэшсэн этгээдээр өөрийн хөрөнгийг өсгөн нэмэгдүүлэх ач холбогдолтой. Иймд тухайн салбарт мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог дэмжсэнээр хөрөнгийн зах зээлийг эрэлтэд оруулан, эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэх боломжтой. Уг судалгааны ажлын хүрээнд мэргэжлийн хөрөнгө оруулагч болох ХОМК-ийн үйл ажиллагаа, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч хөрөнгө оруулалтын зөвлөх, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаанд зайны хяналт тавих үүрэг бүхий СЗХ, тэдгээрийн эрх зүйн байдлыг тусгасан зохицуулалтыг хөрөнгийн удирдлагын салбарт тэргүүлэгч улс орны хуультай харьцуулан үзэж дүгнэлт, санал хэсэгтээ тодорхойллоо. Судалгааны арга зүйн хувьд харьцуулалтын арга, логик арга, дескриптив арга, ярилцлагын аргыг ашиглав.