Хураангуй:
Манай улсын хувьд 2008 оноос хадгаламжийн даатгалын тогтолцооны суурийг тавьж, 2013 онд “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийг баталсан нь арав дахь жилдээ хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг хуулийг баталснаар ОУХДХ-д 72 дахь үндсэн гишүүнээр нь элсэн орж, ХДТ-г ОУ-ын туршлага мэдээлэлд үндэслэн өөрийн орны зах зээл, эдийн засгийн онцлогт нийцүүлэн амжилттай нэвтрүүлсэн юм. Өдгөө тус байгууллагатай мэдээлэл, туршлага солилцох замаар нягт хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Тус хуулийн дагуу “Хадгаламжийн даатгалын корпорац” хадгаламжийн даатгалын тогтолцоог хэрэгжүүлдэг боловч уг харилцааг зохицуулсан эрх зүйн орчин дутмаг байгаа нь судалгааны явцад ажиглагдлаа. Энэхүү судалгааны ажлаараа тэрхүү тулгамдаж асуудлыг тодорхойлон, гадаадын зарим хууль тогтоомжийг харьцуулан судлах замаар Монгол улсын хадгаламжийн даатгалыг холимог тогтолцоонд шилжүүлэхийн ач холбогдлыг онцолж, түүнээс өмнө бие даасан хуульдаа тусгавал зохих эрх зүйн зохицуулалтыг тодорхойллоо. Энэхүү судалгааны ажлыг түүхчилсэн арга, баримт бичиг судалгааны арга, индукцийн арга , харьцуулалтын арга зүйг ашиглан хийж гүйцэтгэсэн болно.