dc.description.abstract |
Энэ судалгааны ажлаар гадаадад оршин суугч Монгол улсын иргэд цахим орчинд тоон гарын үсэг ашиглан төрийн үйлчилгээг аюулгүй, найдвартайгаар авах боломж нөхцөл, тулгарч буй асуудал, шийдвэрлэх боломж болон тоон гарын үсгийн ашиглалтыг сайжруулах арга замуудыг тодорхойлохыг зорьлоо. Тоон гарын үсгийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр бичигдсэн судалгааны ажлууд, онолын суурь ойлголт ховор байсан тул чанарын судалгаа хийхийг зорьсон.
Судалгаанд ЦХХХЯам, 1 банк, 2 ГОБ-ын төлөөллийг оролцуулан, нийт 6 экспертээс ярилцлагын аргаар судалгаа авсан. Өгөгдлийг эмх цэгцтэй боловсруулахын тулд индексийн хүснэгт болон сэдэвчилсэн хүснэгтийг бэлтгэсэн. Дараа нь судалгааны ижил төстэй, ялгаатай байдал, уялдаа холбоог гаргахын тулд түлхүүр үгээр агуулгын шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнг боловсруулахдаа анх дэвшүүлсэн судалгааны асуултын дагуу, хариултын найдвартай байдлыг хангах үүднээс онолын судалгаатай харьцуулах байдлаар дүгнэсэн. |
en_US |