Хураангуй:
Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа, зохион байгуулалтад тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, менежментийг сайжруулах хувилбар, шийдлийг дэвшүүлснээр нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломжийг судалсан.
Энэ хүрээнд Монгол Улс БНХАУ-ын хил хамгаалах байгууллагын тогтолцоо, эрх зүйн орчин, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг судалж, Монгол Улсын төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлэгч нүүрсний экспортыг өнөөгийн байдал, зорилтот зах зээлийн цаашдын төлөвт тулгуурлан Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа менежментийг сайжруулах боломж, арга замыг дэвшүүлэхийг зорьсон. Ингэхдээ Гашуунсухайт боомтын үйл ажиллагаанд бүтцийн хүчин зүйлийн доголдлын шинжилгээ хийн бөглөрөл үүсгэж буй хүчин зүйлийг тодорхойлсон болно.