СЭЗИС - Бүтээлийн сан

Мэдээллийн технологийн засаглалын үнэлгээний аргачлал

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түвшинтөр, Цэнд-Аюуш
dc.contributor.author Бямбадорж, Цэрэнпүрэв
dc.date.accessioned 2023-05-25T04:50:05Z
dc.date.available 2023-05-25T04:50:05Z
dc.date.issued 2023-05-25
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3302
dc.description.abstract Мэдээллийн технологийн засаглалын тухай ойлголт шинэ биш бөгөөд байгууллагын удирдах ажилтнуудын түвшинд ойлголт зарим талаар байгаа боловч системтэй нэгдсэн ойлголт сул байгаа нь судалгааны ажлын явцад харагдаж байна. Зарим тохиолдолд Мэдээллийн технологийн засаглалыг бизнесийн удирдлагууд зөвхөн Мэдээллийн технологи, түүнийг хариуцсан захирлын үүрэг, хариуцлага гэж хүлээж авч байгаа нь уламжлалт ойлголт хадгалагдаж байж болзошгүйг харуулж байна. Мэдээллийн технологийн чиглэлд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээг актив хөрөнгөд харьцуулсан үзүүлэлтээр Монгол Улсын томоохон банкууд ОУ-ын хэмжээнд өрсөлдөхүйц байна. Ийм хэмжээний нөөцийг зохистой ашиглахын тулд МТ-ийн засаглалыг илүү хөгжүүлж удирдах шаардлагатай. Үүний тулд байгууллагын топ түвшний удирдлага, ТУЗ-ийн манлайлал дор Мэдээллийн технологийн засаглалыг илүү хөгжүүлэхэд байгууллагууд анхаарах хэрэгтэй. Юуны түрүүнд байгууллага бүр Мэдээллийн технологийн засаглалын суурь ойлголт ямар хэмжээнд байгааг үнэлэх асуумж, судалгааг өөрийн байгууллагын хэмжээнд хийж, нөхцөл байдлыг зөв тодорхойлохоос эхлэх шаардлагатай. Үүнд Мэдээллийн технологийн засаглалын онолын ойлголтууд, зарчмын тухай энгийн бөгөөд жишиг судалгааны эх сурвалж чухал үүрэгтэй. Нэгэнт ерөнхий ойлголттой болсон байгууллагууд МТ-ийн засаглалыг үнэлэх аргачлалыг тодорхойлохдоо аль нэг стандарт, туршлагыг дангаар шууд ашиглахаас илүүтэй өөрсдийн бизнесийн хэмжээ, цар хүрээтэй уялдуулж, өөрт тохирсон /self tailored/ аргачлал, хэмжих үзүүлэлтийг бий болгож чадна. Энэхүү судалгаагаар Мэдээллийн технологийн засаглалын 5 шинэ бүрэлдэхүүний хэсэг тус бүрийг ашиглахад хялбар, үр дүнтэй байх шалгуур тавьсан. en_US
dc.subject Мэдээллийн технологи en_US
dc.subject Засаглал en_US
dc.subject Судалгаа en_US
dc.title Мэдээллийн технологийн засаглалын үнэлгээний аргачлал en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах