dc.description.abstract |
Банк бус санхүүгийн байгууллага нь гол төлөв эздийн өмч буюу өөрийн хөрөнгө дээрээ тулгуурлан зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Мөн ААН, иргэдээс хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний итгэлцэл хэлбэрээр, хаалттай болон нээлттэй хүрээнд бонд гаргах, дотоодын болон гадаадын банк санхүүгийн байгууллагаас зээл авах байдлаар эх үүсвэр татах боломжтой. ББСБ-ын салбар, эх үүсвэрийн бүтэц, эх үүсвэрийн хүүнд нөлөөлөгч хүчин зүйлс, дотоод болон гадаадын эх үүсвэр татах зах зээлийг судалж, 2013-2022 оны улирал, жилийн давтамжтай тоон дата өгөгдөл дээр суурилсан нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ, хувилбаруудын харьцуулсан судалгаа болон ярилцлагын судалгаагаар эх үүсвэрийн хүү бууруулах арга замыг тодорхойлж боломжит хувилбарыг санал болгосон. |
en_US |