СЭЗИС - Бүтээлийн сан

Портал сайтуудын чанар нь хэрэглэгчийн сэтгэл ханамж , үнэнч байдалд нөлөөлөх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түмэнбилэг, Ууганболд
dc.contributor.author Эрдэнэбат, Эрдэнэтуяа
dc.date.accessioned 2016-03-02T04:44:04Z
dc.date.available 2016-03-02T04:44:04Z
dc.date.issued 2016-03-02
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/329
dc.description.abstract Монголын хэвлэл мэдээллийн салбар төдийгүй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд интернэтийн эзлэх хувь хэмжээ хүрээгээ тэлж байна. Тиймээс ч зах зээлийн эрэлтийг даган хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн цогц үйлчилгээг хүргэх портал вэбсайтууд олшроод байгаа юм. Хэдийгээр бид цаг үеийн мэдээллээс хоцролгүй мэдээлэл авахуйц хэмжээнд портал вэбсайтыг ашиглаж байгаа ч энэ нь олон улсын жишигтэй харьцуулахад ямар түвшинд явж байгаа вэ гэдэг асуудал урган гарч ирж байна. Тиймээс ч судалганы ажлынхаа хүрээнд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа портал вэбсайтуудын үйлчилгээний чанарыг үнэлж, хэрэглэгчийн сэтгэл ханамж, үнэнч байдалд үзүүлэх нөлөөллийг тодорхойлохыг зорьсон. Учир нь энэ нь эргээд дотоодын портал вэбсайтуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, олон улсын стандарт нийцүүлэхэд шаардлагатай санал зөвлөмжийг боловсруулахад тус дөхөм болно гэж найдаж байна. Юуны түрүүнд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа портал вэбсайтуудын үйлчилгээний чанарыг хэмжихийн тулд Parasuraman, Zeithaml, болон Malhotra нарын санал болгосон 7 хэмжигдэхүүн бүхий E-S-QUAL загварыг ашигласан болно. Онолын судалгааны хүрээнд интернэт үйлчилгээний чанар, портал вэбсайтуудын үүсэл хөгжил болон E-S-QUAL загварын олон улсад судлагдсан байдлыг судалсан. Дараагаар нь портал вэбсайтуудыг үнэлэхийн тулд үйлчилгээний чанарыг хэмжих 4 хэмжигдэхүүнүүдийг (мэдээллийн чанар, вэбсайтын дизайн, үр бүтээмжит байдал, найдвартай байдал) сонгон авч санал асуулга боловсруулсан.Судалгаанд нийт 413 оролцогчийг хамруулсаны үндсэн дээр сонгон авсан хүчин зүйлс нь портал вэбсайтуудын үйлчилгээний чанарт нөлөөлдөг төдийгүй цаашид олон улсын жишигт нийцүүлэхийн тулд сайжруулах шаардлагатай байгаа нь харагдлаа. en_US
dc.subject интернэт үйлчилгээний чанар, сэтгэл ханамж, үнэнч байдал en_US
dc.subject сэтгэл ханамж en_US
dc.subject үнэнч байдал en_US
dc.subject вэбсайт буюу цахим хуудас en_US
dc.subject портал вэбсайт en_US
dc.subject E-S-QUAL загвар en_US
dc.subject олон хэмжээст загвар en_US
dc.subject шаталсан загвар en_US
dc.subject хэрэглэгчийн сэтгэл ханамж en_US
dc.title Портал сайтуудын чанар нь хэрэглэгчийн сэтгэл ханамж , үнэнч байдалд нөлөөлөх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах