Хураангуй:
Техник технологийн хурдацтай хөгжил дэвшлийг даган байгууллагын үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай удирдан явуулахад туслах, хэрэгцээ шаардлагыг хангасан, үр ашигтай, найдвартай, цаг хугацаа болон төсөвт багтсан чанартай программ хангамжийн бүтээгдэхүүнийг бүтээх шаардлагатай салбарын хэмжээнд тулгарч байна.
Standish Group-ээс жил бүр гаргадаг CHAOS 2020 тайланд дурдсанаар технологийн төслүүдийн 66% нь (дэлхий даяар 50,000 төслийн дүн шинжилгээнд үндэслэн) хэсэгчлэн эсвэл бүр мөсөн бүтэлгүйтдэг хэмээн дурдсан байдаг. Gartner болон The Standish группын судлаачдын хийсэн судалгааны үр дүнгээс дээрх бүтэлгүйтлийн гол шалтгаан нь бүрэн бус шаардлага хангасан программ хангамжын бүтээгдэхүүн гэж үзжээ. 2020 оны CISQ-ын тайланд АНУ-ын байгууллагуудын амжилтгүй бүтээн байгуулалтын төслийн нийт зардал 260 тэрбум ам.доллар, харин чанар муутай программ хангамжаас үүдсэн үйл ажиллагааны доголдлын нийт зардал 1.56 их наяд доллар гэж тооцоолсон байна.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд дотоодын байгууллагуудын программ хангамжийн бүтээгдэхүүний чанарын менежментийн талаарх ойлголт, хэрэгжүүлэлтийн түвшинг тодорхойлохоос гадна хэрэглэгчид программ хангамжийн бүтээгдэхүүний чанарыг хэмжүүр үзүүлэлт, шинж чанаруудаар хэрхэн үнэлсэн талаарх судалгааны үр дүнд үндэслэн харьцуулсан шинжилгээ хийсэн болно.